x

Н.Учрал: Төрийн өмчит компаниуд ил тод, нээлттэй, үр ашигтай ажиллах ёстой

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өчигдөр (2025.04.12) Төрийн ордонд “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяа уул уурхайн бус төрийн өмчит компаниудын удирдлагуудтай уулзлаа.

Н.Учрал:

-"Өнөөдөр зарим төрийн өмчит хуулийн этгээдийн зардал өндөр, эзэмшиж буй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй харьцуулахад ашигт ажиллагаа, өгөөжийн түвшин бага, санхүүгийн сахилга бат сул, үр ашиггүй байна. 2023 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99 (охин, хараат компанийг оролцуулаад нийт 122) компани 11 салбарт нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна.

Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 оны санхүүгийн аудитын тайлангаар нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, дунджаар 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан.

2023 оны аудитын санхүүгийн тайланд үндэслэн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Олон Улсын Валютын Сангийн ашигладаг санхүүгийн шалгуур үзүүлэлтийн дагуу тооцож үзэхэд, хөрөнгийн өгөөж дунд буюу 0-ээс -5%-ийн хооронд үзүүлэлттэй 23, өндөр эрсдэлтэй буюу -5%-иас муу үзүүлэлттэй 20 компани, үйлдвэрийн газар байна. Түүнчлэн, өр төлбөрийн болон нийт хөрөнгийн харьцаагаар 50-75%-ийн хооронд буюу бага эрсдэлтэй 14, 75-100%-ийн хооронд буюу дунд эрсдэлтэй 11, 100%-иас их буюу өндөр эрсдэлтэй 14 компани, үйлдвэрийн газар байна.

Төрийн өмчит компани бол нийтийн өмчийг ашиглан баялаг бүтээх зорилготой байгууллага юм. Тиймээс улс төрөөс ангид, ил тод нээлттэй, үр ашигтай, сайн засаглалтай байх ёстой. Ингэхдээ төрийн зайлшгүй хийх ёстой чиг үүргийг хувийн хэвшилтэй өрсөлдөж бус хамтарч, хариуцлагатай ажилладаг зөв тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Аливаа үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй, ил тод байх нь төрийн өмчит компанийн ажилдаа баримтлах гол зарчим байх ёстой. Үр дүнд нь төрийн өмчит компанийн эдийн засгийн үр өгөөж, бүтээмж, өрсөлдөх чадвар дээшлэхээс гадна тэдэнд итгэх иргэдийн итгэл сэргэх ач холбогдолтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 13 цаг 24 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой 13 цаг 55 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов 13 цаг 58 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй 13 цаг 58 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ 14 цаг 0 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана 14 цаг 1 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ 14 цаг 2 мин Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ 14 цаг 3 мин “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ 14 цаг 5 мин Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ 14 цаг 5 мин Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй 14 цаг 6 мин Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ 14 цаг 8 мин Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна 14 цаг 9 мин “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна 14 цаг 11 мин “Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно 14 цаг 11 мин Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна 17 цаг 16 мин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 17 цаг 41 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 18 цаг 3 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 18 цаг 7 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 18 цаг 9 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар ду... 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Top