x

“Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөг зохион байгуулав

Хүүхдийг амьтанд хайртай болгож өгсөх, амьтанд ээлтэй, аз жаргалтай орчныг бий болгох зорилгоор “Миний бяцхан найзуудын баяр” өдөрлөгийг  бямба гаригт зохион байгууллаа. Муурь, нохой, яст мэлхий, туулай зэрэг ам бүлийн үнэнч, бяцхан гишүүдээ хүүхдүүд төдийгүй томчууд өөрсдөө авч иржээ.

Өдөрлөгт “Адууны диваажин” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах, “Азтай савар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн М.Ариунзул, Ц.Зориглон, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын Үндэсний төвийн амьтан судлаач зэрэг тэжээвэр амьтдын эрүүл мэнд, эрхийг хамгаалагчид оролцлоо.

Өдөрлөгт дуучин Б.Маралжингоо, Мачо нар бяцхан найзуудад ая дуугаараа мэндчилгээ дэвшүүллээ. Мөн амьтдын эрхийн тухай болон амьтанд хайртай байхын ач холбогдлын талаар зочид өөр өөрсдийн бодлоо хуваалцлаа.

“Азтай савар” ТББ-ын тэргүүн Ц.Зориглон “Бид юу хийдгийг амьтанд хайртай хүн бүр мэднэ. Хаягдсан, өвдөж зовсон амьтдыг аврах, эзэнтэй болгох үйл ажиллагаа явуулдаг. Эзэнгүй амьтдын тоо толгой олшрохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй, энэрэнгүй арга болох спэй, заслагыг таниулах чиглэлд ажилладаг.

Энэ өдөрлөг нь олон улсын жишиг стандартад нийцсэн, хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, энэрэнгүй нийгмийг бий болгох зорилготой. Энэ хүрээнд та гэрийн тэжээвэр амьтан тэжээх журам, стандарттай болох, тэжээх хүмүүст тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцоход чиглэсэн хуультай болоход хувь нэмрээ оруулах боломжтой юм. Түүнчлэн хяналтгүйгээр үржүүлэх, амьтанд харгис хэрцгий хандаж байгааг зогсоох, тоо толгойг нь багасгахын тулд буудаж устгах аргыг өөрчлөх зэрэг асуудлуудад ч дуу хоолойгоо нэгтгэж байна” гэв.

Өдгөө дэлхий даяар 60 секунд тутам нэг амьтан хүний хүчирхийлэлд өртөж, жил бүр 900 гаруй мянган нохой, муурыг устгалд оруулж байна гэх судалгаа байна. Үүний гол шалтгаан нь хүний хэнэггүй, хариуцлагагүй, өөрөөсөө өөр бусдын болоод амьтны амьдрах орчин нөхцөлийг ойлгодоггүй, хараа хяналтгүй үржүүлгийн үр дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Тэмүүжин: Худал мэдээлэл өгсөн албан тушаалтныг төрд ажиллуулахгүй 12 цаг 35 мин Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрмөсөн зогсоох ёстой 13 цаг 6 мин Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов 13 цаг 9 мин Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй 13 цаг 10 мин Нүүрс тээвэрлэж буй компаниудад төлөвлөгөөт бус шалгалт хийнэ 13 цаг 11 мин Төгсөх резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана 13 цаг 12 мин Осака хотноо Дэлхийн экспо нээгдлээ 13 цаг 13 мин Миколас Алекна зээрэнцэг шидэлтийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ 13 цаг 14 мин “Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ 13 цаг 16 мин Улсын заан М.Лхагвагэрэл Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд түрүүллээ 13 цаг 17 мин Эквадорын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг зүүний нэр дэвшигч Луиса Гонзалес хүлээн зөвшөөрсөнгүй 13 цаг 17 мин Монголын циркчид Д.Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй тоглолт хийнэ 13 цаг 19 мин Австралийн 17 настай хөнгөн атлетикч дэлхийн дээд амжилтын босгыг сэтэлж байна 13 цаг 20 мин “Apple” Энэтхэгт үйлдвэрлэлээ тэлж, АНУ дахь өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна 13 цаг 22 мин “Жизель” бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцоно 13 цаг 22 мин Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусна 16 цаг 28 мин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр үгүй юм байна 16 цаг 53 мин Судан дахь дүрвэгсдийн хуаранг гурван өдөр бөмбөгдөж, 100 гаруй хүн амиа алджээ 17 цаг 15 мин Трамп: Хэнийг ч чөлөөлөөгүй, БНХАУ-ын цахим бараа өөр тарифын сагсанд орсон 17 цаг 18 мин iPhone-ы үнэ АНУ-д үйлдвэрлэвэл 90 хувиар өснө 17 цаг 20 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Юун актуализаци вэ…эээ? Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Хонконгийн удирдагч АНУ-ын тарифыг "хүлээцгүй, харгис үйлдэл... Олон нийтийн сүлжээнд тараагдсан танхайрлын бичлэгтэй холбоо... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Говийн зарим нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар ду... 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм
Top