Хонконгийн засаг захирагч Жон Ли мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ АНУ-ын тарифыг “хүлээцгүй, харгис үйлдэл” хэмээн тодорхойлж, тус хот эдийн засгийн харилцаагаа Зүүн Өмнөд Ази болон Ойрх Дорнодын орнуудтай гүнзгийрүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр мөн Хятадын эх газарт чиглэсэн борлуулалтаа нэмэгдүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалсан байна.
Энэхүү мэдэгдэл нь АНУ-ын тарифын дараах Хонконгийн хөрөнгийн зах зээл бага зэрэг сэргэж, Hang Seng индекс өмнөх өдрийн их хэмжээний уналтаа нөхөхөөр 2 хувиар өсөж буйтай давхцаж байна.
Эх сурвалж: BBC News