x

Түүхийн улсын XXVII олимпиадын III даваа амжилттай боллоо

Монгол Улсын түүхийн XXVII олимпиадын III даваа 2025 оны дөрөвдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн II байранд амжилттай зохион байгуулагдлаа. Уг олимпиадад улсын хэмжээнд 86 сурагч, 51 багш, нийт 137 оролцогч оролцсон байна. 12 дугаар ангийн ангилалд 46 сурагч (аймаг – 18, нийслэл – 28), 9 дүгээр ангийн ангилалд 40 сурагч (аймаг – 15, нийслэл – 25) өрсөлдөв.

Багшийн ангилалд:

  • Улсын аварга багш: Завхан аймгийн Их-Уул сумын сургуулийн багш Д.Тулга

  • Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн багш М.Ганболд

  • Гутгаар байр: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-р сургуулийн багш О.Батболд

  • Тусгай байр: “Шинэ зуун билэг” сургуулийн багш С.Пүрэвсүрэн, 1-р сургуулийн багш Б.Анхбаяр

9 дүгээр ангийн ангилалд:

  • Тэргүүн байр: “Шинэ Монгол” сургуулийн сурагч Т.Эгшиглэн

  • Дэд байр: “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч Г.Ану-Үжин, “Оргил” сургуулийн сурагч Н.Агваандондов

  • Гутгаар байр: “Гёте" сургуулийн сурагч Д.Эрдэнэ-Очир, 21-р сургуулийн сурагч Т.Эрхэм-Очир, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн сурагч А.Гоомарал

12 дугаар ангийн ангилалд:

  • Тэргүүн байр: 31 дүгээр сургуулийн сурагч С.Дөлгөөн

  • Дэд байр: Хөвсгөл аймгийн “Титэм” сургуулийн сурагч Б.Цагаанбаатар, Дорнод аймаг дахь МУИС-ийн ахлах сургуулийн сурагч Г.Батсүх

  • Гутгаар байр: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын сургуулийн сурагч О.Дүүрэнбаяр, 14 дүгээр сургуулийн сурагч Б.Отгонбилэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ

Дэд хорооны тусгай шагнал:

  • Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгоны сургуулийн сурагч Д.Санчир

  • “Томьёо” сургуулийн сурагч Б.Мөнгөнтүшиг

Энэ жилийн олимпиад нь “тэгш хамруулах” зарчмыг баримталсан онцлогтой байлаа. Тухайлбал, 12 дугаар ангийн төрөлд харааны бэрхшээлтэй сурагч болон ШШГЕГ-ын тусгай сургуулийн сурагч тус тус оролцож, амжилт гаргасан байна. Олимпиад нь сурагчдын түүхийн мэдлэг, судалгаа, эх сурвалжийн боловсруулалт, бичгийн ур чадварыг сорьсон чухал тэмцээн боллоо.

Эх сурвалж: МУБИС, олимпиадын зохион байгуулах хороо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 2 цаг 57 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 2 цаг 58 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 2 цаг 59 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 3 цаг 0 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 3 цаг 1 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 3 цаг 2 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 3 цаг 3 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 3 цаг 4 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 3 цаг 5 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 3 цаг 6 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 3 цаг 7 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 3 цаг 8 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 8 цаг 29 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 8 цаг 30 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 8 цаг 33 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 35 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 8 цаг 36 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 8 цаг 38 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 8 цаг 43 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 8 цаг 49 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top