x

МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай хамтран ажиллана

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баухаус Дитер, Гүйцэтгэх захирал Фалбуш Томас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Уулзалтаар хоёр орны танхимуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын түншлэл, бизнесийн шинэ боломжуудын талаар санал солилцсон байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тус танхимын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчны шинэчлэл, аймгийн салбар танхимуудын чадавхийг нэмэгдүүлэх ажлуудыг танилцуулж, энэ хүрээнд мэргэжлийн боловсролын тогтолцоог сайжруулах, хүний нөөц бэлтгэхэд Германы туршлагыг нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Мөн төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтээ тавьсан байна.

Харин Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Баухаус Дитер, МҮХАҮТ-д мэргэжлийн боловсролын шинэ тогтолцоо нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тус улсад аж ахуйн нэгжүүд шаардлагатай мэргэжилтнээ захиалгаар сургаж, танхим нь 200-300 төрлийн сургалтыг санал болгодог аж. Сургалтыг зохион байгуулахдаа тухайн салбарын бүх хэрэгцээг судалж, шаардлагатай ур чадвар бүхий ажилтнуудыг бэлтгэж, албан ёсны үнэлгээ бүхий мэргэжилтэн болгон компаниудад хүлээлгэн өгдөг туршлагатай талаар мэдээлэл өгсөн байна.

Хоёр орны танхимуудын хамтын ажиллагаа ийнхүү мэргэжлийн боловсрол, хүний нөөцийн чиглэлд шинэ шатанд гарч, Монголд хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн, чанартай ажиллах хүч бэлтгэх боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: МҮХАҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв аймаг “Хүннү хот” болон цахим төрийн үйлчилгээний шинэ төв болон хөгжиж байна 5 цаг 0 мин Трампын тарифын давалгаа дэгдэхийн өмнө Британи улсын бизнесийг хамгаалахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд илэрхийллээ 8 цаг 29 мин Европын хөрөнгийн зах зээл огцом уналттай эхэллээ 8 цаг 30 мин Н.Лувсаншарав Японд болсон цастай уулын гүйлтийн анхдугаар Ази, Номхон далайн аваргаас хос алтан медаль хүртлээ 8 цаг 33 мин МҮХАҮТ мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы танхимуудтай хамтран ажиллана 8 цаг 35 мин Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт 65 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгажээ 8 цаг 47 мин Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээ гурван үе шаттай үргэлжилж байна 8 цаг 49 мин Орон нутагт гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалт зохион байгууллаа 8 цаг 49 мин "Интерполын нөхөн төлбөр" нэртэй цахим залиланд автахгүй байхыг анхааруулав 8 цаг 50 мин Мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг НДШ-ээс хасах хуулийн төсөл боловсруулжээ 10 цаг 30 мин Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг “В” дивизоны урьдчилсан шатанд өрсөлдөнө 10 цаг 55 мин Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна 11 цаг 17 мин Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй 11 цаг 33 мин АН-ын Их хурлаар тус намд шинээр нэгдсэн намуудын асуудлыг хэлэлцэнэ 11 цаг 42 мин Марин Ле Пэн авлигын ял шийтгэлийг "шулам ангуучлах явдал" хэмээн нэрлэв 13 цаг 15 мин Цахилгаан машины батерей хаана үхэж, дахин төрдөг вэ? 13 цаг 28 мин Их Британи автомашины салбараа аврахын тулд цахилгаан автомашины журмыг уян хатан болгоно 13 цаг 31 мин Сам Алтманы AI дүр төрх Энэтхэгт шуугиан дэгдээлээ 13 цаг 33 мин Пёньяны олон улсын марафоныг зургаан жилийн дараа дахин зохион байгууллаа 13 цаг 36 мин АНУ-ын тарифын шийдвэр Азийн хөрөнгийн зах зээлийг донсолгов 13 цаг 38 мин
iИх уншсан
Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Азийн аймшигт гамшиг: Мьянмарт газар хөдлөлтийн уршгаар амиа... Нийслэлийн хоёр агентлагийг татан буулгах шийдвэр гаргалаа Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... МАН-ын бүлэг цахим мөрийтэй тоглоомын эсрэг хууль эрх зүйн о... Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах ша...
Top