x

Гурван аймгийг холбосон аялал жуулчлалын "алтан гурвалжин" маршрутыг бий болгоно

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хангайн бүсийн зөвлөгөөн өнөөдөр Өвөрхангай аймагт боллоо.  

Зөвлөгөөнд ССАЖЗ-ын сайд Ч.Номин тэргүүтэй яамны төлөөллүүд, Архангай, Баянхонгор аймгийн соёлын салбарын удирдлага, албан хаагчид оролцож, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зөвлөлдсөн байна.

“Өвөрхангай аймаг нь соёлын өв, дурсгалт газрууд дээрээ түшиглэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлснээр орон нутгийн эдийн засгийг тэлэх, ажлын байрыг бий болгох, малчин өрх, хөдөө аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх боломж нөөц ихтэй” гэдгийг Ч.Номин сайд онцолжээ.

Гэвч Хархорин, Хайрхандулаан, Хужирт, Өлзийт зэрэг улсын чанартай авто зам дагуу нутаг дэвсгэрт үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөсөн ч газар олголтын явц удаашралтай байгааг хэлж байв. Цаашид аялал жуулчлалыг аймаг дангаараа бус бүсийн хэмжээнд хөгжүүлэх нь чухал байгааг зөвлөгөөнөөр онцолж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг холбосон аялал жуулчлалын алтан гурвалжин маршрутыг бий болгох санал гарсан юм.

Хангайн бүсийн хэмжээнд нийт 68 соёлын байгууллага, 12.859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байна. Хангайн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний салбаруудын бүтцийг авч үзвэл 16.7 хувь нь үйлдвэрлэл, 30.3 хувь нь үйлчилгээ, 51.8 хувь нь хөдөө аж ахуй, 1.2 хувь нь уул уурхайгаас бүрддэг.

Бүсийн эдийн засагт уул уурхайн салбар бага хувь эзэлж байгаа нь түүх, соёлын нөөцөд тулгуурласан аялал жуулчлал, тэр дундаа соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байгааг онцлон танилцууллаа.

Монгол улсын нийт хүн амын 29 хувь нь 15-34 насны залуус ба хангайн бүсийн 294863 иргэний 29.9 хувь нь залуучууд юм. Тиймээс залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, дэлхийд өрсөлдөх чадвартай залуу хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн бодлогыг боловсруулж авч явна гэдгийг Ч.Номин сайд хэлж байна. Энэ хүрээнд 2026 оныг "Боловсролын жил" болгон зарлах аж.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ 3 цаг 7 мин ОПЕК: Д.Трампын татварын нөлөөгөөр газрын тосны эрэлт буурах төлөвтэй байна 3 цаг 7 мин 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах ажлыг эхлүүлнэ 3 цаг 8 мин Герман улс жил бүр 100 мянгаас хэтрэхгүй орогнол хүсэгчийг хүлээн авна 3 цаг 9 мин Унгарын парламент хүйсийн талаарх Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталлаа 3 цаг 10 мин Монголын 19 жүдоч Ази тивийн аваргад хүч үзнэ 3 цаг 11 мин ШУТИС-д 395 мянган ам.долларын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 3 цаг 12 мин Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ 3 цаг 13 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа 3 цаг 14 мин Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ 3 цаг 15 мин “Милано Кортина 2026” наадмын бамбарыг танилцууллаа 3 цаг 16 мин “Монгол бичгийн цахим бичвэр-IV” улсын уралдаан энэ сарын 25-нд болно 3 цаг 17 мин Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа 8 цаг 38 мин Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно 8 цаг 40 мин Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд шилжүүлнэ 8 цаг 42 мин Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 8 цаг 44 мин “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлээ 8 цаг 45 мин Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн газрын хуралдаанд танилцуулна 8 цаг 48 мин Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа 8 цаг 52 мин “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэгжиж эхэллээ 8 цаг 59 мин
iИх уншсан
Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 ... “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу... 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га ... Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин ... Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэ... Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамги... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ...
Top