x

Украины цэргийнхэн Орост зугтан гарч байна

Донбассын дайн эхэлснээс хойш 2018 оны есдүгээр сар  хүртэл Украины армиас 33798 цэргийн албан хаагчид оргожээ. Энэ тухай Украины Зэвсэгт хүчний Хэв журам, сахилга батын талаар гаргасан Украины Цэргийн Ерөнхий прокурор Анатолий Матиос мэдээлснээс иш татан “Известия” сонин бичжээ. Оны эхнээс тэдний зөвхөн 1587 оргодол цэргийнхнийг барьсан гэх мэдээлэл бас  гарч байна.

Сануулахад, 2015 оны аравдугаар сард Анатолий Матиос ярихдаа Донбасст “террорын эсрэг тусгай ажиллагаа явуулж байгаа бүсээс  Украины зэвсэгт хүчний 16 мянган   цэрэг оргосон” гэж байсан юм.

Өнөөгийн түүний илтгэлд онцолсноор, оргодлуудын ихэнх зэвсэгтэйгээ оргосон нь онцын аюул төрүүлж байна гэсэн байлаа. “Украины  зэвсэгт хүчнээс алдагдсан 15 мянган галт зэвсгийн эрэл зарлагдаад байгаа” тэр ярьсан байв. Эдгээр зэвсгийн дунд 7,6 мянган автомат, 3000 гар буу, 2,2 мянган винтов ба пулёметууд, 2,26 мянган гранат харвагч байгаа ажээ.

Илтгэлд тэмдэглэснээр, байлдааны бус хохирол өсөх хандлага байгаа ба тэдний тоо нь 17993 хүн болжээ. Тайван цагт цэргийнхний дунд амиа егүүтгэх явдал ихэссэн байна. Мөн осол, зэвсэгтэй болгоомжтой бусаар харьцсан, мансууруулах бодист хордсон зэргээс амиа алдах нь нэмэгдсэн байна. “Хүний сэтгэл зүй дайны үр дагаврыг даван гарч чадахгүй байна” гэж Матиас “Зеркало недели” сонинд ярьсан байлаа. Тэрбээр ярилцлагадаа байлдааны бус хохирлыг 2700 хүн, тэдний дөрөвний нэг нь амиа егүүтгэсэн, аравны нэг нь нэгийгээ хөнөөсөн хэрэг байсан гэж хэлж байлаа. Матиосыг үүнээс өмнө  тоог зөрүүлдэг талаар нэг биш удаа хэлж буруутгаж байв. Ганцхан түүнийг ч биш. Жишээлбэл, Украины Батлан хамгаалахын сайд Степан Полторак 2018 оны хавар Украины зэвсэгт хүчний нийт хохирол 3332 хүн болсны 938 нь  байлдааны бус хохирогчид гэж байлаа. Үүнээс сарын өмнө Матиос Facebook-дээ, 3784 цэргийн албан хаагчид амь үрэгдсэний 554 амиа хорлосон гэж бичсэн байлаа.

Сануулахад, аравдугаар сарын 1-нд Украинд намрын цэрэг татлага эхэлсэн. Зэвсэгт хүчний нэмэгдэл хангалтгүй байгаагаас цэрэг татлагаа Украин арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан байгаа. Саяхан Киевын цэргийн комисс цэрэгт татагчид ирэхгүй байгаагаас  татлагын кампани тасалдахад хүрээд байгаа гэсэн байв. Нийслэлийн цэргийн комиссын дарга Украины  зэвсэгт хүчин төлөвлөгдсөний дөнгөж 39,5 хувиар сэлбэгдсэн гэлээ.

Нийтээр цэрэг татлагад ирэхгүй байгаа нь цэргийн алба хаах нь нэр хүндгүй болж байгаа, мөн эх оронч  сэтгэл санаа доройтсоных гэж үзэв. Карпат орчмын нутаг дэвсгэрт ч  байдал  мөн л адил, тэр мужаас цэрэгт татагдах ёстой 230 хүнээс дөнгөж 42 нь л цэргийн алба хаахаар болсон байна. Цэрэг татлагын комисс  цагдаагийн хамт цэнгээний газруудаас гэнэтийн үзлэг хийн залуу хүмүүсийг  барьж байгаа гэнэ.

Хэрэв цэргийнхэн  өөрийн ашиг сонирхлын төлөө тулалдаж байгаа бол тэр зовлон зүдгүүрээ тэвчээртэйгээр туулах болно. Харин дайнд оролцох хүсэлгүй байгаа нь  энэ нь түүний дайн биш гэдгийг харуулж байгаа юм хэмээн Изборын клубын байнгын шинжээч, нийтлэгч түүхч Александр Дмитриевский ярив.

Матиос  байлдааны бус хохирлыг 17 993 хүн гэлээ. Их том тоо мөн үү? Өмнө нь тэр 2700 хүн гэж байсан юмсан. Прокурор Полторак хоёр өмнө нь зөрөлдөөнтэй тоо хэлээд л байсан. Аль нь үнэн бол? гэсэн асуултад шинжээч хариулахдаа “Суутнуудын нэг нь дайны үеэр, сонгуулийн өмнө эсвэл загасчилсны дараа хамгийн ихээр худал хэлдэг гэсэн юм гэнэ лээ. Украины спикерүүдийн хувьд  энэ үүнийг хэзээ ч хэлэхгүй. Тэдэнд сэтгэл өвдөлгүйгээр залаад байх нь ашигтай байгаа юм. Хэн ч Украины Зэвсэгт хүчний хохирлыг хэлж чадаагүй байгаа. Амиа алдсан залхаан цээрлүүлэгчийг “мэс заслын хаягдал” нэрээр  булж байсан тохиолдол тэдэнд бий. Оргодол, албанаас зайлагчид гэдэг нь тэдэнд хохирлоо янз бүрийн төрлөөс замхруулах арга юм” гэсэн тайлбар хийв.

Ийм сөргөлдөөний үед 33 мянган оргодол цэрэг гэдэг том тоо хэмээн өөр нэг шинжээч Александр Дудчак хэлэв. Энэ тоог украинчуудын түрэмгийлэгч гэж хэлээд байгаа орны нутаг дэвсгэрт  нуугдсан тоог нэмэх хэрэгтэй юм. Ер нь бол дайн тулаанаар  татлагын төлөвлөгөө биелэгдэхгүй байх магадлал 10 хувь гэж үздэг жамтай.

Байлдааны бус хохирол 17 993 гэж Матиос хэлсний хувьд шинжээч энэ тоог их гэхдээ түүнд итгэв. Учир нь Украины армид сэтгэл зүйн доройтол их байгааг тэр тоо хэлнэ. Ер нь бол байлдааны бус хохирол гэж бичих нь эрх баригчдад ашигтай. Дайны хохирол гэхээр  ар гэрт нь нөхвөр төлөхөөс эхлээд тэдэнд хэл хүргэхэд хэцүү байдаг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа 1 цаг 19 мин "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ 1 цаг 20 мин Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна 1 цаг 21 мин Зайсангийн зүүн гүүрийг буулгаж, шинэ гүүрийн өрөмдлөгийн ажил эхэллээ 1 цаг 23 мин ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагчид Үндэсний номын санд 108 баринтаг өргөлөө 1 цаг 24 мин Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх анхны үйлдвэрийг барих тендер нээлээ 1 цаг 25 мин Монголбанк 2025 оны 2-р сард 645.1 кг үнэт металл худалдан авчээ 1 цаг 30 мин Нийслэлд инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ 1 цаг 32 мин ДеМаркус Казинс Монголд газардлаа, "Сэлэнгэ Бодонс" багт нэгдэн тоглоно 1 цаг 33 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 34 мин “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо 1 цаг 37 мин Шинжлэх ухааны түүхэн товчоон 5 цаг 9 мин АНУ биткоины стратегийн нөөц бүрдүүлэх зарлиг гаргалаа 5 цаг 29 мин Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид Европын цомын тэмцээнд оролцоно 5 цаг 31 мин Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын үзүүлэлт 2024 онд өсөлттэй гарчээ 5 цаг 34 мин Литва задардаг зэвсгийн конвенцоос албан ёсоор гарлаа 5 цаг 36 мин “Айчи-Нагоя 2026” Азийн наадамд холимог тулааны спорт багтлаа 5 цаг 42 мин Ипотекийн 3 хувийн хүүтэй зээлийг 3 хоногийн дотор шийдвэрлэж байна 5 цаг 47 мин Засгийн газрын хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны бэлтгэл ажлыг хэлэлцэв 6 цаг 14 мин "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээ энэ сарын 7-13-нд зохиогдоно 6 цаг 19 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Ихэнх нутгаар дулаарч, шар усны үерийн аюул нэмэгдэж болзошг... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы “Onodera User Run” к... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Монголын Үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний 112 жилийн ой... Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт ... Улаанбаатар хотод 2025 онд авто замын бүтээн байгуулалт өрнө... Сүхбаатар дүүрэгт дээрмийн хэрэг гарчээ
Top