x

АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэлэн" гэдгээ мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын бүх бараанд нэмэлт татвар ногдуулсны дараа Бээжин хариу арга хэмжээ авч, Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15 хувийн татвар тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор Хятадын эрх баригчид “ямар ч хэлбэрийн дайнд” бэлэн гэдгээ анхааруулан мэдэгдсэн байна.

Хятадын Гадаад хэргийн яамнаас мягмар гарагт хийсэн мэдэгдэлд “Хэрэв АНУ-ын хүсэж байгаа зүйл нь дайн юм бол бид эцсээ хүртэл тэмцэхэд бэлэн байна” хэмээн онцолжээ. Энэ нь Д.Трамп Ерөнхийлөгч болсноос хойш Бээжингээс хийсэн хамгийн хатуу байр суурьтай мэдэгдэлд тооцогдож байна.

Лхагва гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян батлан хамгаалахын зардлаа дахин 7.2 хувиар нэмэгдүүлэх талаар зарлаж, дэлхий даяар 100 жилд үзэгдээгүй өөрчлөлтүүд өрнөж буйг онцолсон байна. 2023 онд мөн энэ хувь хэмжээгээр өссөн бөгөөд шинжээчид энэ жилийн өсөлтийг урьдчилан таамаглаж байжээ.

АНУ-Хятадын харилцаа олон улсын анхаарлын төвд байсаар байна. АНУ-д суугаа Хятадын ЭСЯ-ны мэдээлснээр, АНУ-ын тал фентанил гэх хар тамхины нийлүүлэлтэд Хятадыг буруутгаж буй нь "Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг зөвтгөх шалтаг" хэмээн үзэж байна. Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч “Айлган сүрдүүлэхээс бид айхгүй, дарамт шахалт бол Хятадтай харилцах зөв арга биш” гэж мэдэгджээ.

Хятад улс дэлхийн хоёр дахь том батлан хамгаалахын төсөвтэй бөгөөд энэ онд 245 тэрбум ам.доллар зарцуулах юм. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар, тус улс цэргийн зардлаа бага мэдээлдэг гэж үздэг аж.

АНУ, Хятадын хооронд худалдааны маргаан даамжирч, хоёр улсын харилцаа улам хурцдаж буй энэ үед Трамп, Ши Жиньпин нар дахин утсаар ярихаар тохирсон гэх мэдээлэл гарсан ч одоогоор тэд холбогдоогүй байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэлэн" гэдгээ мэдэгдэв 9 цаг 1 мин Клубүүдийн ДАШТ-ий шагналын сан 1 тэрбум ам.долларт хүрчээ 9 цаг 3 мин Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, долоон хүн шархаджээ 9 цаг 5 мин Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна 9 цаг 6 мин Сар шинийн баяраар 1979 иргэн осол гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авчээ 9 цаг 7 мин Хавдар судлалын үндэсний төв үзлэгийн цагийг шинэчлэн товлож байна 9 цаг 8 мин Хилээр хуурамч архи нэвтрүүлэхийг завдсан зөрчлүүд нэмэгджээ 9 цаг 9 мин Нүүрсийг орлох хатсан модны нөөц 40-50 жил хүрэлцэнэ 9 цаг 12 мин Сүхбаатар дүүрэгт дээрмийн хэрэг гарчээ 9 цаг 16 мин Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна 14 цаг 25 мин Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 14 цаг 26 мин "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрчээ 14 цаг 27 мин Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл ном хурах ёслол болно 14 цаг 29 мин "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг зурав 14 цаг 45 мин Монголын Үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний 112 жилийн ой 14 цаг 46 мин Ихэнх нутгаар дулаарч, шар усны үерийн аюул нэмэгдэж болзошгүй 14 цаг 47 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы “Onodera User Run” компанийн төлөөлөлтэй уулзав 14 цаг 48 мин Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сургалт боллоо 14 цаг 50 мин Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жилийн ой тохиож байна 14 цаг 51 мин Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно 14 цаг 52 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... Д.Трамп, К.Стармер нар Украины асуудлаар хэлэлцэв Битүүний шөнө алаг мэлхий өрөх уламжлал ба шинжлэх ухааны үн... Мексик АНУ-д 29 мансууруулах бодисны наймаачныг шилжүүлэн өг... Цагаан сарын амралтаар нийтийн тээврийн үйлчилгээ амралтын г... Монголын үндэсний бөхийн холбоо "Усны элч" байгууллагаар өрг... Дэлхийн 10 дахь аварга Борис Спасский 88 насандаа таалал төг... Монголчуудын хадагны өнгө, бэлгэдлийн утга Нийтийн тээврийн автобусны дэлгэцээр сар шинийн бөхийн барил... Гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см бага ... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... ДиМаркус Казинсыг угтан авах энтертайнмент шоу зохион байгуу... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Б.Мөнгөнтуул шатрын гранприд түүхэн амжилт үзүүлэв Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ...
Top