Өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Харин бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Агаарын температур:
- Увс нуур, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий: -13...-18°C
- Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндий: -4...-9°C
- Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг: +4...+9°C
- Бусад нутгаар: -2...+3°C
Цаг уур, орчны шинжилгээний газраас ихэнх нутгаар дулаарахтай холбоотойгоор шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.