Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч DeepSeek компани өдрийн орлого, зардлын онолын харьцаа 545% хүрсэн талаар мэдээлжээ. Тус компанийн V3 болон R1 загваруудын ашигтай ажиллагааны талаар Reuters агентлаг мэдээлсэн байна.
DeepSeek компанийн мэдээлснээр, H800 чипийн түрээс нэг цагт 2 ам.доллар байхад, V3 ба R1 загваруудын нийт өдрийн түрээс 87,072 ам.долларт хүрчээ. Харин тэдний өдрийн цэвэр ашиг 562,027 ам.доллар болсон нь нийт зардлын харьцаагаар 545% давсан үзүүлэлт гаргасан байна.
Ийм мэдэгдэл нь хиймэл оюун санамж хөгжүүлэгч компаниудын хувьцааны үнэд Хятадаас гадна сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард ASML, Nvidia, Meta, Advantest зэрэг өндөр технологийн салбарын тэргүүлэх компанийн хувьцааны ханш огцом унасан нь энэ салбар дахь зах зээлийн мэдрэмж өндөр байгааг харуулсан.
DeepSeek-R1 загвар нь үйлдлийн хувьд зах зээлд тэргүүлж буй хиймэл оюуны томоохон загваруудаас дутахааргүй гүйцэтгэлтэй бөгөөд үнэ өртгийн хувьд хэд дахин хямд байгаагаараа онцлог гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: OfficeLife Media