Монголбанк энэ оны хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.9 тонн үнэт металл авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Оны эхнээс хойш Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 52.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханшаар тогтоодог бөгөөд 2025 оны хоёрдугаар сард алт худалдан авах дундаж үнэ 321,506.03 төгрөг байв.