x

"The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ

Монголын “The MongolZ” баг албан ёсоор Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ. Үүний үр дүнд Засгийн газраас тус баг болон электрон спортын хөгжлийг иж бүрэн дэмжих боломж бүрдэж байна.

Электрон спорт 2023 онд БНХАУ-ын Ханжоу хотноо болсон “Ханжоу 2022” Азийн 19 дүгээр наадамд анх удаа дөрвөн төрлөөр хөтөлбөрт багтсан бол 2026 онд Японы “Айчи-Нагояа 2026” зуны 20 дугаар наадамд найман төрлөөр багтахаар болоод байна.

“The MongolZ” баг сүүлийн жилүүдэд Азийн “Counter-Strike 2” төрлийн бүх рекордыг эвдэж, дэлхийн чансаанд 3 дугаарт эрэмбэлэгдэж байна. Улмаар Монгол Улсын нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөж, түүх бүтээсээр буй тус багийн гишүүдэд Засгийн газраас талархал илэрхийллээ. Цаашид электрон спортын төрөл, шигшээ багийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа мэдэгдэв.

“The MongolZ” баг удахгүй эх орноосоо мордож, “ESL Pro League Season 21” тэмцээн болон Швед, Дани, АНУ, Австрали, Румын зэрэг улсуудад зохион байгуулагдах олон улсын чансаа өндөртэй тэмцээнүүдэд өрсөлдөх гэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна 55 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 1 цаг 8 мин Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ 1 цаг 13 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ 2 цаг 20 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 3 цаг 33 мин Могой жилийн дурсгалын зоос худалдаанд гарлаа Өчигдөр 11 цаг 18 мин “Музейн нээлттэй өдрүүд” 2025 үргэлжилж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шуурхай штабын VI хуралдаан болж байна Өчигдөр 10 цаг 56 мин Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа Өчигдөр 10 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 10 цаг 47 мин Энди Вэйр: “Тэнгэр мэдэг ажиллагаа” Өчигдөр 10 цаг 43 мин Энэ үнэн үү, Настя? Өчигдөр 10 цаг 32 мин Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Уржигдар 19 цаг 17 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Уржигдар 19 цаг 14 мин Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Уржигдар 19 цаг 13 мин Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцжээ Уржигдар 19 цаг 11 мин "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарлаа Уржигдар 19 цаг 11 мин Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Уржигдар 19 цаг 08 мин Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа Уржигдар 15 цаг 22 мин "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ Уржигдар 15 цаг 21 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Top