Тесла, SpaceX, Neuralink зэрэг компанийн үүсгэн байгуулагч Илон Маск Neuralink компанийн топ-менежер Шивон Зилистэй дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Энэ талаар Шивон Зилис өөрийн X (хуучнаар Twitter) сүлжээгээр зарласан бөгөөд шинээр төрсөн хүүхдэд Селдон Ликург гэх нэр өгснийг дурдсан байна.
Илон Маск энэ хүүхдээс гадна өөр есөн хүүхэдтэй бөгөөд түүний зургааг анхны эхнэр Жастин Уиллис, гуравыг дуучин Граймс төрүүлжээ. Түүнчлэн 13 дахь хүүхдийн эх болох зохиолч Эшли Сен-Кле Маскийг албан ёсоор эцэг нь гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан ч Маск үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.
Саяхан гарсан мэдээллээр, Илон Маск дэлхийн супер тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлж, түүний нийт хөрөнгө $419.4 тэрбум гэж үнэлэгдсэн байна.
Эх сурвалж: OfficeLife Media