x

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Төрийн ордонд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол зохион байгуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг ёслолд оролцож, ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлэн, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Тэрбээр хэлсэн үгэндээ, ижийгээ шүтэж, эмэгтэйчүүдээ хүндэтгэх олон зууны уламжлалтай монголчууд энэ өдрийг эхчүүд, эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлдэг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэж буйг онцлов.

Төрөөс хүн амаа өсгөх бодлогын хүрээнд олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдээ алдаршуулан, Алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одон олгож ирсэн. Энэ жилээс одонт ээжүүдэд олгох мөнгөн урамшууллын хэмжээг хоёр дахин нэмснийг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Тэрбээр ээжүүдийн хичээл зүтгэл, хайр халамжийн үр дүнд эх орондоо хэрэгтэй, эрдэм номтой, ёс суртахуунтай, эх оронч иргэд төлөвшин бойжиж байгааг онцлон дурдлаа. Мөн өргөө гэр нь инээд баяслаар дүүрэн, үр хүүхдүүд нь аз жаргалтай, өнөр өтгөн байхыг ерөөв.

“Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолд 21 аймаг, нийслэлийн төлөөлөл болсон 1000 ээж оролцлоо. Уг арга хэмжээг Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 19 дэх жилдээ зохион байгууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Бүргэдийн баяр-2025"-т дотоод, гадаадын соёлын биет өв тээгчид оролцож байна 1 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо 1 цаг 15 мин Жон Гарангийн нэрэмжит хөл бөмбөгийн талбайг сэргээн засварлажээ 1 цаг 20 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ 2 цаг 26 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 3 цаг 39 мин Могой жилийн дурсгалын зоос худалдаанд гарлаа Өчигдөр 11 цаг 18 мин “Музейн нээлттэй өдрүүд” 2025 үргэлжилж байна Өчигдөр 11 цаг 14 мин Шуурхай штабын VI хуралдаан болж байна Өчигдөр 10 цаг 56 мин Нийслэлийн шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа Өчигдөр 10 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 10 цаг 47 мин Энди Вэйр: “Тэнгэр мэдэг ажиллагаа” Өчигдөр 10 цаг 43 мин Энэ үнэн үү, Настя? Өчигдөр 10 цаг 32 мин Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Уржигдар 19 цаг 17 мин Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Уржигдар 19 цаг 14 мин Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ Уржигдар 19 цаг 13 мин Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцжээ Уржигдар 19 цаг 11 мин "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо тасарлаа Уржигдар 19 цаг 11 мин Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ Уржигдар 19 цаг 08 мин Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн системийн журмыг баталлаа Уржигдар 15 цаг 22 мин "The MongolZ" баг Монголын үндэсний шигшээ багт нэгдлээ Уржигдар 15 цаг 21 мин
iИх уншсан
Оюутан цэргийн бүртгэл E-Mongolia системээр хийгдэж байна 2025 оны “Оскар” шагналын эзэд тодорлоо Гандантэгчэнлин хийдэд шинийн нэгнээс арван тавныг хүртэл но... АНУ-Хятадын худалдааны маргаан хурцдаж, Хятад улс "дайнд бэл... Трамп Украинд цэргийн тусламжаа зогсоов Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо Украины сэргээн босголтод 524 тэрбум ам.доллар шаардлагатай ... "Starship" сансрын хөлгийн туршилтын нислэгийн үеэр холбоо т... Илон Маск 14 дэх удаагаа эцэг болов Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгон өсгөлөө Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст анхны илгээлтээ х... Сүүлийн 10 жилд дэлхийн өр ДНБ-ээс давж өсжээ "Ногоон нуур 1008 айлын орон сууц" төслийн явц 70 хувьд хүрч... Өмнөд Солонгосын сөнөөгч онгоц санамсаргүй бөмбөг хаяж, доло... "Самсунг Электроникс" 2025 оны цалингийн гэрээнд гарын үсэг ... Хятадын DeepSeek стартап өдрийн ашиг 545%-тай байгааг зарлав... Монголын Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний 112 жи... Төрийн албаны хүний нөөцийн цахим системийн шинэчлэлийн сург... Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Top