Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна.
Үүнтэй холбогдуулан бүс бүрт хуралдааны бэлтгэлийг хангахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав. Мөн бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах зардлыг 2025 оны батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Өргөтгөсөн хуралдааны зохион байгуулалт:
- Баруун бүсийн зөвлөлийн хуралдаан – 2025 оны 3-р сарын 25-нд Баян-Өлгий аймаг
- Хангайн бүсийн зөвлөлийн хуралдаан – Архангай аймаг
- Говийн бүсийн зөвлөлийн хуралдаан – Дорноговь аймаг
- Хойд бүсийн зөвлөлийн хуралдаан – Булган аймаг
- Зүүн бүсийн зөвлөлийн хуралдаан – Дорнод аймаг
- Төвийн бүсийн зөвлөлийн хуралдаан – Дархан-Уул аймаг
- Улаанбаатарын бүсийн зөвлөлийн хуралдаан – Улаанбаатар хот
Эдгээр хуралдааныг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Сэтгэгдэл (2)