Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийг 2024 оны гуравдугаар сарын 1-ний 09:00 цагаас гуравдугаар сарын 10-ны 17:00 цаг хүртэл E-Mongolia системээр хүлээн авч байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээх оюутнууд дараах шаардлагуудыг хангах ёстой.
Бүртгүүлэх шаардлага:
- Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх.
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх.
- 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх.
Батлан хамгаалах яам бүртгэгдсэн хүсэлтийг гуравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд хянаж, хариуг и-мэйл хаяг болон E-Mongolia системээр мэдэгдэнэ.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам