Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7, харин анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна.
2024 онд төрсөн нийт хүүхдийн 48.6 хувь нь эмэгтэй хүүхэд байжээ. Мөн улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай байна.
Монгол эмэгтэйчүүдийн хүн амын статистик
- Монгол Улсын нийт хүн амын 51.0% нь эмэгтэйчүүд байна.
- 1.8 сая эмэгтэй Монголд амьдарч байна.
- 2024 онд төрсөн хүүхдийн 48.6% нь эмэгтэй байна.
- Анхны гэрлэлтийн дундаж нас 26.7.
- Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 (2023 оны байдлаар).
- Монголын хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай.
- Хамгийн түгээмэл эмэгтэй нэрс: Хулан, Мишээл, Номин-Эрдэнэ.
- Хамгийн урт нэртэй эмэгтэйчүүд: Мариамкристинаэзрэлсайхан, Уехээдоржсүрэнэрэмнягмар, Гангантогосэлэйбаясгалан.
Боловсрол ба хөдөлмөр эрхлэлт
Эмэгтэй суралцагчдын эзлэх хувь
- СӨБ (цэцэрлэг) – 49%
- Ерөнхий боловсролын сургууль – 50%
- Техникийн болон мэргэжлийн боловсрол – 35%
- Их, дээд сургууль – 61%
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт
- 42.3% нь аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалд ажиллаж байна.
- 44.2% нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
- Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин – 51.1%.
- Дундаж цалин:
- Эрэгтэй – 2.8 сая төгрөг
- Эмэгтэй – 2.2 сая төгрөг (хөдөлмөрийн хөлсний зөрүү харагдаж байна).