Өмнөд Солонгосын "Самсунг Электроникс" болон тус компанийн хамгийн том үйлдвэрчний эвлэл NSEU 2025 оны цалингийн хэлэлцээрийг өнөөдөр баталж, цалинг 5.1 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцлоо.
Санал хураалтад оролцсон 22,132 ажилтны 87.7 хувь нь энэхүү гэрээг дэмжсэн бөгөөд үүний дагуу ажилтнууд:
- Цалин 5.1 хувиар нэмэгдэх
- Бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд урамшууллын оноо авах
- Ажилтан тус бүр 30 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болох
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд талууд тохиролцоонд хүрч чадахгүй байсан бөгөөд NSEU нь компанийн нийт 36,000 орчим ажилтныг төлөөлдөг. Хэлэлцээ сунжирсны улмаас 2023 онд “Самсунг Электроникс” түүхэндээ анх удаа ажил хаялттай нүүр тулсан юм.
"Энэхүү гэрээ нь ажилтнууд болон удирдлагын эв нэгдлийг бэхжүүлэх чухал алхам болж байна. Бид өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хамтарч ажиллах болно" гэж компанийн дэд ерөнхийлөгч Чой Ван Ву онцолжээ.
Эх сурвалж: Yonhap