Төрийн албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, цахим системийн шинэ модуль, дэд системүүдийг танилцуулах сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хүний нөөцийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн албаны удирдлагын үйл ажиллагааг цахимжуулах зорилготой байв.
Цахим системийг бүрэн нэвтрүүлснээр хүний нөөцийн бүртгэл, хяналт, тушаал, шийдвэр гаргалт, сул орон тоог зарлах, албан тушаалын тодорхойлолт боловсруулах зэрэг бүхий л үйл ажиллагаа цаасгүй, нээлттэй, ил тод болох боломж бүрдэнэ.
Тус сургалтыг Төрийн албаны зөвлөлтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 280 албан хаагч танхим болон цахимаар оролцжээ.