АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биткоины стратегийн нөөц бүрдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан талаар TASS агентлаг мэдээлжээ.
Хиймэл оюун ухаан, криптовалютын бодлогыг хариуцсан АНУ-ын засаг захиргааны албан тушаалтан, Ерөнхийлөгчийн дэргэдэх шинжлэх ухааны зөвлөх хорооны хамтран дарга, хөрөнгө оруулагч Дэвид Саксын мэдээлснээр, стратегийн нөөц ойролцоогоор 200 мянган биткоиноос бүрдэнэ гэж тооцоолж байна.
Дэвид Сакс энэ талаар Х сүлжээнд (хуучнаар Twitter) “Ерөнхийлөгч Трамп хэдхэн минутын өмнө биткоины стратегийн нөөц бүрдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү нөөц нь эрүүгийн болон иргэний хэргийн хүрээнд хураагдсан засгийн газрын эзэмшлийн биткоиноос бүрдэх бөгөөд татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч цент авахгүй” хэмээн бичжээ.
Одоогоор АНУ-ын засгийн газар ойролцоогоор 200 мянган биткоин эзэмшдэг гэсэн тооцоо байдаг боловч бүрэн хэмжээний аудит хийгдээгүй аж.
Эх сурвалж: TASS