Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 3-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн мэдээллийн систем”-ийн журмыг баталлаа.
Тус журмын зорилго нь газрын нэгдсэн мэдээллийн системтэй холбогдох харилцааг зохицуулах бөгөөд төрийн болон орон нутгийн байгууллагууд, ерөнхий архитекторууд, газрын даамлууд, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах юм.
Энэхүү журам нэвтэрснээр:
- Орон зайн мэдээллийг нэгтгэж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна.
- Бүх шатны шийдвэр гаргалтыг мэдээлэлд суурилсан, баталгаатай болгоно.
- Түүх, соёлын дурсгалт газрууд, инженерийн шугам сүлжээ, ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын зурвас, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбайд давхцал үүсгэхээс сэргийлнэ.
- Иргэд, олон нийт баттай эх сурвалжтай, стандартын шаардлага хангасан өгөгдөл, мэдээлэл авах боломжтой болно.
Тус системийг хэрэгжүүлснээр газрын ашиглалтын ил тод, зохион байгуулалттай байдал дээшилж, газрын харилцааны хяналт сайжрах юм.