Монголын жүдо бөхийн өсвөрийн тамирчид 2024 оны гурав дахь цуврал Европын цомын нээлттэй тэмцээнд өрсөлдөхөөр Турк улсыг зорилоо. Тус тэмцээн Туркийн Анталия хотод маргааш эхлэх бөгөөд 24 орны 440 гаруй тамирчин хүч сорихоор мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Г.Отгонцэцэг нарын удирдлага дор 16 тамирчин зодоглоно.
Эрэгтэй тамирчид:
- 50 кг – Т.Төгсхүслэн, М.Энхбилэг
- 55 кг – П.Алтанцоож
- 60 кг – Б.Содмандах, Ц.Жаргалантбаяр
- 66 кг – Б.Бадрал
- 73 кг – Б.Далайцэрэн, У.Одбаатар, Б.Тэмүүлэн, Б.Гэрэлт-Оч
- 90 кг – Л.Хүлэгү
Эмэгтэй тамирчид:
- 40 кг – Б.Хулан
- 48 кг – Г.Цогзолмаа, Б.Түмэнжаргал
- 52 кг – Л.Саяжаргал
- 57 кг – М.Цэндбазар
Монголын залуу жүдочид олон улсын тэмцээнд амжилттай оролцож, ур чадвараа сорихоор бэлтгэлээ хангаад байна.
Эх сурвалж: Монголын жүдо бөхийн холбоо