Гуравдугаар сарын 3-нд Лос-Анжелес хотноо Америкийн кино академийн 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болж, энэ жилийн шилдэг бүтээлүүд тодорлоо.
Шилдэг кино
Энэ жилийн Шилдэг кино шагналыг Шон Бейкерын найруулсан “Анора” хэмээх инээдмийн-драмын кино хүртлээ. Тус кино Каннын кино наадам дээр анх танилцуулагдсан бөгөөд Бруклинд амьдардаг тайчих шоуны бүсгүй гэнэт орос олигархийн хүүтэй гэрлэхээр болж, түүний эцэг, эх нь Москвагаас Нью-Йоркт ирж хүүгээ буцаах гэж оролддог үйл явдлыг өгүүлдэг.
Шилдэг найруулагч
Кино найруулагч Шон Бейкер “Анора” киногоороо Шилдэг найруулагч шагналыг хүртсэн байна.
Шилдэг жүжигчид
- Шилдэг эмэгтэй жүжигчин: Майки Мэдисон (Анора)
- Шилдэг эрэгтэй жүжигчин: Эдриен Броуди (Бруталист), Киран Калкин (Жинхэнэ эмзэглэл)
- Шилдэг туслах дүр: Зоя Салдана (Эмилия Перес)
Дэми Мур “Субстанц” кинонд тоглосон дүрээрээ шагнал хүртэх магадлалтай байсан ч "Оскар"-аас хоцорчээ.
Бусад гол шагналууд
- Шилдэг зохиол: Анора
- Шилдэг зохицол: Конклав
- Шилдэг зурмал кино: Усан галав (Латви)
- Шилдэг гадаад кино: Би эндээ байж л байна (Бразил)
Энэ жилийн шагнал гардуулах ёслолоор нийт 23 номинацын ялагчдад "Оскар" гардууллаа.
Эх сурвалж: OfficeLife Media