АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын компанид харьяалагддаг TikTok аппликэйшнийг зарах хэлэлцээрийг амжилттай болгохын тулд Хятадад ногдуулсан тарифыг бууруулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Трампын хэлснээр, 4-р сарын 5-ны эцсийн хугацааг сунгах боломжтой бөгөөд энэ хугацаанд Хятад бус худалдан авагч олдох ёстой. Уг шаардлага нь 2024 онд гаргасан, үндэсний аюулгүй байдлын үүднээс TikTok-ийг зарах эсвэл хориглох тухай хуульд үндэслэсэн юм.
Трамп хэлэхдээ:
“TikTok-ийн асуудал дээр Хятад оролцох шаардлагатай бөгөөд магадгүй зөвшөөрөл хэлбэрээр дэмжих байх. Би ч бас энэ хэлэлцээрийг амжилттай дуусгахын тулд тарифыг бага зэрэг бууруулах талаар бодож байна” гэжээ.
Хэлэлцээрийн хамгийн том хүндрэл – Бээжингийн зөвшөөрөл
TikTok нь ByteDance компанид харьяалагддаг бөгөөд тус апп нь одоогоор 170 сая америк хэрэглэгчтэй, зах зээлийн үнэлгээ нь арав гаруй тэрбум ам.доллар хүрч болзошгүй.
Гэвч TikTok-ийг зарах гол нөхцөл нь Хятадын Засгийн газраас албан ёсны зөвшөөрөл авах явдал юм. Хятад, АНУ хоёрын хоорондын өсөлттэй байгаа худалдааны маргаан энэ асуудлыг улам түвэгтэй болгож байна.
Трампын давхар дарамт ба улс төрийн байр суурь
-
Трамп 1-р сарын 20-нд Ерөнхийлөгчөөр эргэн томилогдсоныхоо эхний өдөр Хятад TikTok-ийн хэлэлцээрт саад хийвэл тариф нэмэгдүүлнэ гэж сүрдүүлсэн.
-
3-р сарын 4-нд Хятадын импортод ногдуулах тарифыг 10%-иас 20% болгон нэмэгдүүлсэн.
-
Хятад ч хариуд нь АНУ-ын зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд 10-15%-ийн татвар ногдуулж, АНУ-ын агаарын тээвэр, батлан хамгаалах, технологийн компаниудыг “найдваргүй байгууллагын жагсаалт”-д оруулсан.
TikTok дээр Трамп өөрөө хэрэглэгч болжээ
Хэдийгээр Трамп өмнө нь TikTok-ийг хориглохыг шаардаж байсан ч одоо тус аппд өөрийн албан ёсны хаягтай бөгөөд 15 сая дагагчтай. Тэрбээр сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбум гаруй хандалт авсан гэж мэдэгдсэн юм.
Глобал худалдааны дайн эрчимжиж магадгүй
Трампын засаг захиргаа энэ долоо хоногт гаднаас орж ирэх бүх автомашин болон сэлбэг хэрэгсэлд 25%-ийн шинэ тариф зарласнаа зарласан нь дэлхий дахины худалдааны маргааныг улам гүнзгийрүүлж болзошгүй байна.
Хятад улс АНУ-ыг хэлэлцээрт эргэн орж, асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэхийг уриалсан ч, одоогоор хоёр талын харилцаа хурцадмал хэвээр байна.
Эх сурвалж: BBC News