Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиог өнөөдөр буюу гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гарагт 16:00 цагт орон даяар дуугаргах бөгөөд иргэдийг сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Энэхүү дадлага сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба зорилго нь гамшгийн үед иргэдийн аврах мэдлэг, хандлагыг бататгах, урьдчилан сэргийлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Дадлага гурван үе шаттай явагдана.
-
Эхний дохио дуугарахад:
-
“Суу – нүүгд – хүлээ” дүрмийг мөрдөнө.
-
Гудамжинд явж байвал барилга, гэрэлтүүлэг, цахилгаан шонгоос холдож биеэ хамгаалан сууна.
-
Машинд явж байвал замаас гарч, хөдөлгүүрийг унтраан дотор нь түр хүлээнэ.
-
-
Хоёр дахь дохио дуугарахад:
-
Нэгийн цуваанд баруун гар талаа баримталж явах.
-
“Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” дүрэм баримтална.
-
Аюулгүй талбайд очихдоо цахилгаан шат ашиглахгүй.
-
-
Гурав дахь дохио дуугарахад:
-
Харьяа засаг захиргаа, байгууллагын албан тушаалтанд бүртгүүлнэ.
-
Иргэд гамшгийн үед аврах арга хэмжээг мэддэг, дадлагажсан байх нь олон хүний амь насыг хамгаалах чухал хүчин зүйл болдгийг албаныхан онцолж байна. Иймд дадлага сургуульд идэвхтэй оролцохыг дахин уриалж байна.
Эх сурвалж: ОБЕГ.