x

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.

Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.

Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:

1/ төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачаа мөн тээвэрлэнэ,

2/ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,

3/ суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.

Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.

Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.

Хил дамнасан төмөр замын өртгийг бууруулах зорилгоор Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хүрээнд БНХАУ-ын гүүр, төмөр замын барилга угсралтын төрийн өмчит томоохон 2 /CRCC, CREC/ компанитай уулзалт зохион байгуулж тус бүтээн байгуулалтын ажлын өртөг, барилга угсралтын хугацааг бууруулах чиглэлээр хэлэлцэж 270 сая ам.доллараас 220 сая ам.доллар болгон 50 сая ам.доллароор, барилга угсралтын ажлыг 30 сар байсныг 22-24 сар болгон тус тус бууруулсан гэлээ.

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Гашуунсухайт-Ганцмод боомт орчмын бүс нутагт тулгарч буй том асуудал нь устай холбоотой. Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулахад ус хамгаас чухал. Энэ газарт усны суурь судалгаа хийгдсэн үү, хэзээ хэрэглээний цэвэр устай хэзээ болох вэ хэмээн асуусан. Мөн төмөр замын хил холболт хийгдсэнээр төмөр замын тариф, авто тээврийн тариф хэрхэн өөрчлөгдөхийг тодруулаад, нүүрс тээвэрт явж буй 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл, үүнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг лавласан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Усны асуудал хүндрэлтэй байгаа. Маш гүнзгий өрөмдөөд ус гарч ирдэггүй. Зөөврийн ус хэрэглэж байна. Ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр энэ асуудлыг боомтын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, төсөв хөрөнгө гарган боомтын усан хангамжийн асуудлыг ойрын хугацаанд цогц байдлаар шийднэ гэж тогтсон.

Төмөр замын тээвэр нэг зүтгүүрээр олон угсраа вагоныг чирч явдаг гэдэг утгаараа өрсөлдөхүйц байдаг бөгөөд үнэ тарифын хувьд зайнаасаа шалтгаалж өөр өөр. Төмөр зам ашиглалтад орсноор 30 сая тонн нүүрсийг тээвэрлэж гаргах боломж бүрдэнэ. Төмөр замын тээвэр ашиглалтад орсон ч авто тээврийн ачаалал буурахгүй хэвээрээ байна. Нүүрсний экспортын өсөлт байгаа учир авто замаар нүүрс тээвэрлэгчдийн асуудал бага хөндөгдөнө. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, монголын жолооч нараар тээврийг гүйцэтгүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцсан гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Орон нутагтай харилцах чиглэлээр ажиллах нэгж “Эрдэнэс тавантолгой” компанид байгаа эсэх, ямар ажил хийхээр төлөвлөснийг тодруулсан. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудал яригдсан эсэхийг лавласан.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал,  Компани орон нутгийн удирдлага болон холбогдох нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр талаас бүрдсэн ажлын хэсэг асуудлаа хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил болгон гэрээнийхээ хүрээнд 3-5 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн ажиллаж байна. 2025 онд ямар ажил хийх талаарх хурлаараа шийдвэрээ манай компанид ирүүлнэ гэж орон нутгийн удирдлага мэдэгдсэн гэсэн хариулт өгсөн.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Гашуун сухайт-Ганц мод боомтын статустай холбоотой асуудлаар сүүлийн 10 гаруй жил Гадаад харилцааны яамнаас дипломат шугамаар Хятадын талтай ярьж хүсэлт тавьж ирсэн. Боомтын асуудлыг хоёр улсын хилийн боомтын асуудлыг зохицуулах 2004 оны хэлэлцээрээр шийдвэрлэдэг. Хятадын тал хоёр талын гэдэг статусыг хадгалах байр сууриа тууштай илэрхийлээд явж байгаа ч хоёр тал дипломат шугамаар санал солилцоод гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг сүүлийн жилүүдэд тусгаад явж байгаа. 2020 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахад дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор шийдвэрлэсний нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомт болоод байна гэлээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр харилцан ашигтай байх, Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг гишүүд онцолж байгааг тодотгосон. Тэрбээр, авто зам болоод тээвэр боомтын орчин нөхцөл, орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа Уржигдар 15 цаг 49 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 48 мин “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно Уржигдар 15 цаг 47 мин Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов Уржигдар 15 цаг 45 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв Уржигдар 15 цаг 43 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа Уржигдар 15 цаг 39 мин Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ Уржигдар 15 цаг 37 мин “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ Уржигдар 15 цаг 36 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа Уржигдар 15 цаг 35 мин Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ Уржигдар 15 цаг 33 мин Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг Уржигдар 12 цаг 31 мин Улс төрийн тогтолцоо ба ялзрал Уржигдар 12 цаг 24 мин “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Уржигдар 12 цаг 09 мин ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт Уржигдар 11 цаг 47 мин Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна Уржигдар 11 цаг 26 мин Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ Уржигдар 11 цаг 25 мин Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ Уржигдар 11 цаг 18 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ Уржигдар 11 цаг 14 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 13 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно Уржигдар 11 цаг 12 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top