Улаанбаатар орчмын цаг агаарын нөхцөл хүндэрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Иймд иргэд та бүхэн дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас анхааруулж байна.
Иргэдийн заавал анхаарах зөвлөмжүүд:
-
Гэр орноо эзгүй орхихдоо бүх цахилгаан хэрэгслийг тэжээлээс нь бүрэн салгах.
-
Хүүхдүүдээ гэртээ ганцааранг нь үлдээх үед:
-
Цахилгаан хэрэгсэлд ойртохгүй байхыг,
-
Залгуурт хуруу болон эд зүйл шургуулж болохгүйг,
-
Цаг агаарын байдал тогтворгүй үед гадаа тоглохгүй байхыг,
-
Цахилгааны байгууламж руу ойртохгүй байхыг сайтар сануулах.
-
-
Цахилгааны утаснуудыг яндан, халаагуур зэрэг халдаг зүйлсээс хол байршуулах.
-
Залгуур, утсаас шажигнасан чимээ, оч хаялт, халалт мэдрэгдсэн тохиолдолд шууд тэжээлээс нь салгах.
-
Их чадлын цахилгаан хэрэгслийг нэг зэрэг ажиллуулахгүй, нэг залгуурт олон салаалж холбохгүй байх.
-
Тог тасарсан үед гэмтэл бүрэн засагдахыг хүлээж, дур мэдэн засвар хийхгүй байх.
-
Хазайсан шон, унжсан утас байвал огт ойртохгүй, хамгаалалтын зайг баримтлах.
-
Цахилгааны ил гэмтлийг 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвд яаралтай мэдэгдэх, очихгүй байх.
-
Засварын ажил хийж буй мэргэжлийн багт саад болохгүй, анхаарлыг нь сарниулахгүй байх.
Цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд иргэн бүрийн хариуцлагатай үйлдэл өөрийгөө болон бусдыг хамгаалах гол нөхцөл болохыг онцлон анхааруулж байна.
Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК.
Сэтгэгдэл (3)