Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгуулийг 2025 оны зургадугаар сарын 22-нд зохион байгуулахаар болсон талаар албан ёсоор мэдээллээ. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 23-наас эхлэн хоёр сарын хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар түр зогсоох юм.
Нөхөн сонгуулийг Иргэдийн Төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, шүүхийн шийдвэрийн дагуу эрх зүйн чадамжгүй болсон, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, эсвэл сонгогдсонд тооцсон шийдвэр хүчингүй болсон зэрэг хуульд заасан үндэслэлүүдийн дагуу зохион байгуулдаг.
2025 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар:
-
Хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг суудал,
-
17 аймгийн 55 сумын ИТХ-ын нийт 65 мандат-ад нөхөн сонгууль явуулах шийдвэрийг тухайн орон нутгийн ИТХ-аас гаргаад байна.
Энэхүү нөхөн сонгууль нь тухайн орон нутгийн засаг захиргааны төлөөллийн тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн оролцоог хангах, ИТХ-ын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилготой юм.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо.