Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийн ТЭЗҮ боловсруулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай байна.
Төслийн удирдагч Б.Ану-Үжингийн мэдээлснээр, “ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сардаа багтаан дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусган, үе шаттайгаар батлуулна. Барилга угсралтын ажлыг энэ зун эхлүүлэхээр төлөвлөж байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” гэжээ.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийтийн тээврийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд трамвай нь уг зорилтын чухал бүрэлдэхүүн болно.
-
Нэгдүгээр шугам нь Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 10.2 км урттай, 14 буудалтай
-
Хоёрдугаар шугам нь “Steppe Arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтайгаар төлөвлөгджээ
Тус төсөл хэрэгжсэнээр авто замын ачааллыг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой.
Эх сурвалж: Улаанбаатар хотын захиргаа.