Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Кодексын үндэсний зөвлөл (КҮЗ)-ийн ээлжит хуралдааныг тус яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (ФАО) “Бичил биетний тэсвэржилттэй холбоотой Кодексын стандартын хэрэгжилтийг дэмжих (АСТ)” төсөл хамтран Стандарт, хэмжил зүйн газарт зохион байгууллаа.
Хуралдааны үеэр дараах асуудлуудыг хэлэлцэв:
-
ФАО-АСТ төслийн хүрээнд Кодекс стандартын чиглэлээр хийж буй ажлын үр дүн, цаашдын төлөвлөгөө
-
Чацарганы тосны Кодексын стандарт боловсруулах ажлын явц
-
Ингэний сүүний Кодексын стандарт боловсруулах ажлын явц
Мөн энэ үеэр КҮЗ-ийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг танилцуулсан бөгөөд оролцогч гишүүд хэлэлцэж, байр сууриа илэрхийлэн өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Хуралдааны төгсгөлд дараагийн ээлжит уулзалтыг ирэх тавдугаар сарын эхний долоо хоногт зохион байгуулж, Кодексын стандарт боловсруулах ажлын явцыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ.