Өнөөдөр болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
-
08:30 цагт — Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
-
09:00 цагт — “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний сургагч багш бэлтгэх” сургалт Хил хамгаалах ерөнхий газарт эхэлнэ.
-
10:00 цагт — УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид ажиллана.
-
10:30 цагт — “Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Япон Улсын Элчин сайдын яаманд болно.
-
11:30 цагт — “Mock trail” эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний талаар Боловсролын Ерөнхий газар болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
Мөн:
-
Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой өнөөдөр тохиож байна.
-
Ургамал хамгааллын газрын нээлт, холбогдох хууль, байгаль орчинд ээлтэй арга хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Орон нутагт:
-
Архангай аймаг — Хөгжимт драмын театрт “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг тоглогдож байна.
-
Хөвсгөл аймаг, Мөрөн сум — “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн сургалт, чуулган” үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22 хүртэл гарч байна.
Эх сурвалж: Үндэсний мэдээллийн төв, Засгийн газрын ХМОНХХ.