АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Куба, Хаити, Никарагуа, Венесуэлээс ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны түр оршин суух статусыг цуцлахаар шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж байсан хүмүүнлэгийн шалтгаант түр оршин суух зөвшөөрлийн бодлогыг зогсоох алхмын нэг юм.
Дөрөвдүгээр сарын 24 гэхэд эдгээр орноос ирсэн цагаачид АНУ-аас гарсан байх ёстой аж. Тэд өмнө нь Байден-Харрисын засаг захиргааны хүрээнд эх орондоо буцах боломжгүй нөхцөлд түр хугацаагаар АНУ-д ажиллаж, амьдрах боломжтой байсан.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам энэ оны нэгдүгээр сард дээрх хөтөлбөрүүдийг үе шаттайгаар зогсоохоо мэдэгдсэн бөгөөд Трампын засаг захиргаа ажилдаа орсон даруйдаа эдгээр бодлогыг цуцалж, “цэгцтэй, нэг бүрчлэн шалган нэвтрүүлэх тогтолцоо”-г сэргээж буйгаа онцолсон байна.
Эх сурвалж: CNN