Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 12 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 11 хэм дулаан байна.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
Цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29,30-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 29, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.