x

Зургаадугаар сарын 18-наас ихэнх нутгаар дулаарна

Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 7 градус дулаан байна.

Маргааш говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Зургаадугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 18-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 5 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 8 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 9 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 10 мин Улаанбаатарын баруун хэсгийг дулаан, цахилгаанаар хангах ТЭЦ-5 станцыг Баянголд барина 12 мин “Реал Мадрид” багийн дөрвөн тоглогчийг ёс зүйгүй үйлдлийн улмаас УЕФА шалгаж эхэллээ 15 мин Туркт зургаан шөнийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр 1800 гаруй хүн баривчлагджээ 17 мин Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 2 цаг 4 мин Б.Мөнхнар, Б.Отгонтуяа, Э.Дэлгэрмаа нар Ази тивээс хүрэл медаль хүртлээ 2 цаг 7 мин “Атрын IV аян”-ы хүрээнд тариаланчдын зөвлөгөөн үргэлжилж байна 2 цаг 10 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 20 мин Трамп TikTok-ийн хэлцлийг амжилтад хүргэхийн тулд Хятадын тарифыг бууруулахад бэлэн гэв 21 цаг 7 мин Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөгчийн ордонд нэвтэрлээ 21 цаг 13 мин “Эх Дэлхийн цаг” арга хэмжээнд дэлхийн алдартай барилгууд нэгдлээ 21 цаг 15 мин Яармагийн гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгав 21 цаг 17 мин “Эх оронч Дарханыхан” аяны хүрээнд сурагчдад зориулсан “Цэргийн нэг өдөр” өдөрлөг зохион байгуулагдав 21 цаг 18 мин Гамшгийн дохионы сургуулилт орон даяар болно 21 цаг 20 мин ФИФА 2025 оны клубүүдийн ДАШТ-ий шагналын санг дэлгэрэнгүй танилцууллаа 21 цаг 21 мин Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо 21 цаг 22 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг...
Top