x

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван түвшний баримт бичиг байгуулахаар тохиролцсон. Энэ нь 1 дүгээрт Засгийн газар хоорондын энэхүү Хэлэлцээр, 2 дугаарт Ажлын хэсгийн түвшинд талуудын байр Протокол/энэхүү Протоколд мөн Харбин хотноо гарын үсэг зурсан. 3 дугаарт компаний хоорондын гэрээнүүдийг энэхүү Хэлэлцээрийг соёрхон баталсны дараа байгуулах аж.

Хэлэлцээрийн төслийг тохирох явцад талууд:

  • төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр замаар гуравдагч талыг ачаа мөн тээврийг тээврлэх
  • төмөр замын бүтээн байгуулалтыг хэрхэн богино хугацаанд хэрэгжүүлэх
  • нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа, нүүрсний хэмжээ, үнийш хэрхэн тогтоох
  • Нүүрсний олборлолтыг хэрхэн нэмэгдүүлэх, эрчим хүчний нүүрсний худалдаа
  • Бусад боомтуудын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний салбар, бусад дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж дээрх 3 түвшний баримт бичгүүдэд тусгахаар тохиролцсон гэсэн мэдээллийг сайд өгөв.

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, улмаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэх юм. Үүний үр дүнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.

Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
  • DR. ADITYA (105.119.23.103)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2025-03-28 “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 2025-03-28 Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 2025-03-28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв 2025-03-28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа 2025-03-28 Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ 2025-03-28 “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 2025-03-28 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа 2025-03-28 Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ 2025-03-28 Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 2025-03-28 Улс төрийн тогтолцоо ба ялзрал 2025-03-28 “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 2025-03-28 ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 2025-03-28 Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 2025-03-28 Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 2025-03-28 Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 2025-03-28 Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 2025-03-28 Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 2025-03-28 Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 2025-03-28
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо
Top