x

Л.Энх-Амгалан: Шинэчлэл хийх нэрээр боловсролын салбараар тоглохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллахаар болсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа ийн илэрхийллээ. 

Тэрээр "Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын тэргүүлэх Засгийн газрын анхаарах, хийх ёстой таван шинэчлэлийг эхлүүлнэ гэдгээ бид ярилцаж, тохиролцож байгаа.

Нэгд, ковидыг ялан дийлэх ёстой. Эдийн засгаа хөл дээр нь босгож, ард иргэдийнхээ орлого ажлын байрыг хамгаалах чиглэлд нэлээд үсрэнгүй арга хэмжээг авах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Хоёрт, дундаж давхаргын тогтолцоог бий болгох, энэ рүү чиглэсэн реформ бид цаг алдалгүй хийх ёстой. Дундаж давхаргын тогтолцоонд боловсролын салбарын тогтолцооны шинэчлэл, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл, ипотекийн орон сууцны санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл багтана гэж харж байгаа. Хамгийн гол амин судас болсон боловсролын салбарыг надад итгэж, энэ шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа.

Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа. Бусад улсууд ч боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд 10 жил тутам нэг хийдэг.  Өнөөдөр боловсрол хамаагүй монгол иргэн, айл өрх гэж байхгүй. Тийм учраас боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж байгаад яаруу, сандруу хийх нь бас аюултай. Боловсролоор тоглох бүр ч аюултай. Тиймээс тулгамдаж байгаа гол асуудлаа үе шаттай шийдээд явна. Ковидоос болж олон иргэн орлогогүй болохоос гадна шинэ үе бичиг үсэггүй, сургуулийн танхимд орж үзээгүй хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ тулгамдаж байгаа, сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудыг цаг хугацааны эрэмбэ дарааллаар ангилж, бодлого шийдэл гаргаж, УИХ-даа танилцуулна.

Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилчдын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудал байгаа. Монгол Улсад цэцэрлэгийн насны буюу сургуулийн өмнөх  насны 247 мянган хүүхэд, 30 мянган багш, ЕБ-ын 839 сургууль 686 мянган хүүхэд суралцаж, 34 мянган багш ажиллаж байгаа гэсэн тоо байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж, 70 мянган багш ажиллаж байна, МСҮТ-д 37 мянган оюутан суралцаж 2000 багш ажиллаж байгаа. Би ажлаа аваад нэг л зүйлийг  хийх гэж үзье гэж бодож байна. Боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тогтолцоогоор нь нэг харах ёстой. Улсын төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг. Үүнээс зардал 10 их наяд төгрөг байгаагаас боловсролын салбарт 1.7 их наяд төгрөгийг зарлагдаж байгаа юм. Энэ тоог харьцуулахаар зардал нь  15.8 хувь гээд дэлхийн дундажтай дүйцэж байгаа юм. Гэтэл нэг хүүхэд, нэг сурагчид ногдож байгаа зардал 517 мянган төгрөг байгаа юм. Энэ дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн 85 хувь нь урсгал зардалдаа зарцуулагдаад байгаа юм. Уг нь урсгал зардалд бус гол нь сургалтын хөтөлбөр, багш нарын цалин, нийгмийн хамгааллын асуудал явах учиртай гэж би ойлгодог. Тиймээс хамгийн түрүүнд боловсролын салбарын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлтүүд хийнэ. Мөнгө хүүхдэдээ, багш нартаа очих ёстой. Ийм бага үнэлгээтэй, цалин нийгмийн хамгаалал нь хангагдаагүй хүмүүсээс ямар бүтээмж, ямар ур чадвар нэхэх вэ. Тогтолцоогоор нь харж өөрчлөх зайлшгүй шаардлага байна. 

Мөн теле, цахим хичээлээс үүдэлтэйгээр боловсролын ялгаатай байдал үүсч байна. Өнөөдөр алслагдсан аймаг суманд интернэт, компьютер тоног төхөөрөмж байхгүй 170 мянган хүүхэд байна гэсэн тоо ярьж байгаа. Энэ маш том тоо ш дээ. Энэ асуудалтай цаг алдалгүй танилцаж, шийдвэрүүд гаргана" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна саяхан “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 2 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 3 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 4 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” амжилттай зохион байгуулагдлаа 8 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 8 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 9 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 10 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 11 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 13 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 41 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 1 цаг 55 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 0 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 5 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 17 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 2 цаг 21 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 2 цаг 29 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 2 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 39 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top