x

Л.Энх-Амгалан: Хамт олныг өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, тендерээс хол ажиллана

Шинэ Засгийн газарт Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ажиллахаар болж, үүрэгт ажилдаа орлоо. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүрэлцэн ирж, шинэ сайдад төрийн тамга гардуулах ёслолд оролцсон юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааны нээлтийг эдийн засагжуулахын тулд нэгдсэн кластер хэлбэрт оруулж, салбарт дорвитой ахиц гаргах хэрэгтэй байна. Боловсролын салбар дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. УИХ-д гурван удаа сонгогдож, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай түшээг салбарын сайдаар томиллоо. Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон өөрчлөлтийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсынхаа боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн төлөө салбарын яамны хамт олонтойгоо нэг баг болж ажиллана” гэсэн юм. 

Мөн тэрээр УИХ-ын чуулган дээр цаашид ямар, бодлого чиглэл барьж ажиллах талаараа илэрхийлсэн юм.

Сайд Л.Энх-Амгалан "Монголын хамгийн гол амин судас болсон Боловсролын салбарыг надад итгэж, энэ шинэчлэлийг хий гэж урьж ажиллуулж байгаа гэж ойлгож байгаа.

Монголд ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал, орлогын ялгаатай байдал асар өндөр байгаа нь өнгөрсөн 30 жилийн боловсролын салбарын үр дүн юм байна гэж дүгнэж байна. Тиймээс боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш, энэ бол үндэсний зөвшилцлийн хүрээнд хийх ажил гэж би харж байгаа. Бусад улсууд ч Боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд 10 жил тутам нэг хийдэг.  Өнөөдөр боловсрол хамаагүй монгол иргэн, айл өрх гэж байхгүй. Тийм учраас Боловсролын салбарын шинэчлэлийг үндэсний зөвшилцлийн хүрээнд шийдэж хийх ёстой. Гэхдээ шинэчлэл хийнэ гэж байгаад яаруу, сандруу хийх нь бас аюултай. Боловсролоор тоглох бүр ч аюултай. Тиймээс тулгамдаж байгаа гол асуудлаа үе шаттай шийдээд явна" гэсэн юм. 

Тэгвэл шинэхэн сайд өөрийн сошил хуудаснаа "Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагын баг, өмнөх сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга газар, хэлтсийн дарга нартай уулзлаа. Ахиад ч үргэлжилж 3 хоногт багтааж бүх мэдээллээ авна. 3 хоногт ажлаа эрэмбэлнэ.

Шинэ сайд ирлээ гээд энэ хамт олныг хөдөлгөж, өөрчилж айдас хүйдэст автуулахгүй, хувь хүний хувьд мөнгө төгрөг, тендерээс хол ажиллана, ямар нэгэн салбарын лоббинд орохгүй, элдэв шантаажыг үл тоож ажиллана.

Миний ажлын арга барил бол хүнд их итгэдэг (заримдаа энэ чанар маань алдаа болдог), хүнд суртлыг үзэн яддаг. Гагцхүү бүтээлч байдал, ажил хэрэгч санал, зөв бодлого, зөв шийдлийг эрэлхийлж ажиллахыг зорьдог. Хамт олны дулаан, эрч хүчтэй уур амьсгал дунд ажиллахыг хүсдэг. Хариуцлага, ёс суртахуунтай, хурдтай, бүтээлч байхыг шаардана гэдгээ хэлэв. Би өөрөөсөө улс төрийн манлайллыг, салбарынхнаасаа мэргэжлийн манлайлыг нэхнэ...!!!" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ саяхан Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 2 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 2 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 3 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 4 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 5 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” амжилттай зохион байгуулагдлаа 9 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 10 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 11 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 12 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 13 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 15 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 43 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 1 цаг 57 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 2 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 7 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 18 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 2 цаг 23 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 2 цаг 31 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 2 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top