x

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Нямдоржийг би урьж ажиллуулж байгаа

Намрын ээлжит чуулганы сүүлийн өдөр УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэллээ.

Сайд нарыг тангараг өргүүлснээр энэ удаагийн Намрын ээлжит чуулган хаалтаа хийнэ. 

Энэ үеэр зарим гишүүд ЗГХЭГ-ын даргаар томилогдож буй УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржид хандан хатуу үг чулуудлаа. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Сайд нараас асуугаад байх юм алга. Энэ 16 сайд дотроос нэг хүнийг үнэхээр гайхаж байна. Энэ бол Ц.Нямдорж сайд. Би Их хуралд орохоосоо өмнө Ц.Нямдорж сайдыг их шударга хүн гэж боддог байлаа. Гэтэл та миний бодож байснаас 180 градус зөрүүтэй хүн юм гэдгийг үг, үйлдэл бүхнээс тань ойлгосон. Одоо таны монгол төрөөс авах, монгол төрийн төлөх өр дуусаагүй юу?!

Би тантай Монгол Улсын баялаг, газрын тос, Дубайн гэрээ, Оюутолгойн гэрээтэй санал зөрдөг. Ялангуяа бид яагаад Оюутолгойг ашиглуулсныхаа төлөө өрөнд орж байна вэ. Та үүнийг улайран хамгаалж байсан. Бүр Монгол Улсын сайд биш Рио Тинтогийн сайд шиг аашилж, Английн хатан хааны өмч гэж ярьж байсныг чинь хүртэл монголчууд мартаагүй шүү.

Та сайдуудын сайд, ЗГХЭГ-ын даргын суудалд сууж байна. Бүх явах, ирэх бичиг боловсруулах ажил тантай холбоотой болно. Танд захиж хэлэхэд, сайдуудын ажилд, монгол төрийн ажилд бага шиг гай болоорой.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хамгийн эмзэг цэг ЗГХЭГ-ын дарга боллоо шүү. Таныг Ц.Нямдорж сайдыг кабинетдаа багтаасанд гайхаж байна" гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдоржийг би урьж ажиллуулж байгаа. 

Нэгдүгээрт, харьцангуй залуу хүмүүсээс бүрдсэн Засгийн газарт туршлагатай хүн хэрэгтэй байсан. Хоёрдугаарт, энэ Засгийн газар Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудалд цэг тавьж, мухарлах ёстой гэж үзэж байгаа учир түүнийг танхимдаа урьсан" гэлээ.

Мөн тэрээр "Засгийн газар дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ. Нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын төлөө хичээж ажиллана. Хамгийн түрүүнд вакцин оруулж ирэх тал дээр анхаарна. Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан. Вакцин ороод ирвэл амьдралын хэмнэлд өөрчлөлт орж, ААН-үүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө" хэмээн онцолсон билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (94.214.181.162)
    Одоогийн хууль зүйн салбарын хоцрогдол Нямдорж гэдэг хүний бүтээл. Нийгэм эмх цэгцтэй байх хамгийн гол хүчин зүйл хууль зүйн салбарын үүрэг.
    2021 оны 02 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна саяхан “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 2 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 3 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 4 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025” амжилттай зохион байгуулагдлаа 8 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 8 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 9 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 10 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 11 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 13 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 41 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 1 цаг 55 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 0 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 5 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 17 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 2 цаг 21 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 2 цаг 29 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 2 цаг 33 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 39 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top