x

Есдүгээр сард ихэнх нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй

Цаг уур, орчны шинжилгээний газраас есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. 

Баруун аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-0 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5 – 10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрч, агаар болон хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхээр  зарим үед 14-16 м/с хүртэл ширүүснэ.

Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар сэрүүснэ.

Есдүгээр сард агаарын температур нутгийнхаа өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Сүхбаатарын өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговийн ихэнхи хэсгээр олон жилийн дунджаасаа хоёр градусаар дулаан байх болно. Бусад нутгаар олон жилийн дундажтай адил байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнхи, Сүхбаатарын өмнөд нутгуудаар олон жилийн дунджаасаа ахиу, бусад нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Эхний арав хоногийн хувьд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй. Агаарын температур өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Мөн эхний арав хоногийн дунд үеэс нутгийнхаа зарим нутгуудаар хур тунадас орох төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд нутгийнхаа зарим газруудад хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна.

Газар тариалангийн бүс нутгуудын температурын хувьд олон жилийн дундажийн орчим буюу 6-14 градусын дулаан, хур тунадас олон жилийн дундажийн орчим буюу 15-35 мм хүртэлх хур тунадас орно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 7 цаг 34 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 35 мин “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 7 цаг 36 мин Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 7 цаг 38 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв 7 цаг 39 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа 7 цаг 44 мин Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ 7 цаг 45 мин “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 7 цаг 47 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа 7 цаг 47 мин Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ 7 цаг 50 мин Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 10 цаг 52 мин Улс төрийн тогтолцоо ба ялзрал 10 цаг 59 мин “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 11 цаг 14 мин ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 11 цаг 36 мин Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 11 цаг 57 мин Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 11 цаг 58 мин Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 12 цаг 5 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 12 цаг 8 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 12 цаг 9 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 12 цаг 10 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top