x

Хороолол, хотхоны дундах авто замын эвдрэлийг засах үүргийг хэн хүлээх нь тодорхойгүй байна

Энэ зун хур бороо элбэг байсантай холбоотойгоор төв замууд эвдрээд зогсохгүй орон сууцны хороолол, хотхонууд дунд байх авто замууд ихээр эвдэрсэн. Эвдрэлтэй замаар зорчиж байгаа машин техникээ эвдэх, саадыг тойрч гарах шаардлагаас болж түгжрэл үүсгэх, ая тухтай аюулгүй амьдрах боломж хязгаарлагдах зэрэг хүндрэлүүд оршин суугчдад тохиолдож байна. Тэгвэл хороолол, хотхоны дундах авто замыг хэн хариуцах, засвар арчлалтыг ямар байгууллага хийх, үүнд СӨХ-ны оролцоог хэрхэн хангах зэрэг асуудлаар холбогдох газруудаас тодрууллаа.

ХОРООЛЛЫН ДУНДАХ ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫГ СӨХ ХАРИУЦАХГҮЙ

Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Галбадрах

-Зарим орон сууцны хороолол, хотхонуудын дундах зам их хэмжээгээр эвдэрсэн байна. Үүнийг засах үүргийг тухайн хотхоны СӨХ хүлээх үү?

-СӨХ нь тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хариуцах үүрэгтэй. Үүнд байрны инженерийн шугам сүлжээ, цахилгаан сүлжээ, бусад эд хөрөнгө ордог.

Харин хороолол доторх авто зам, гэрэлтүүлэг дундын өмчлөлд орохгүй. Хороолол доторх авто зам Нийслэлийн авто замын хөгжлийн газарт харьяалалтай явдаг. Тэд иргэдээс автомашины татвар гэж хурааж байгаа. Тус хөрөнгөөр хороолол доторх болон төв гудамжийн дагуух авто замаа засварлах ёстой.

Хороо, дүүрэг нь байна уу, холбогдох байгууллагуудад нь оршин суугчид асуудлаа уламжлаад эвдрэлтэй замаа засаж сайжруулахаар хөөцөлдөх хэрэгтэй.

-СӨХ санаачилга гаргаад шаардлагатай засвар үйлчилгээг хийх боломжгүй юу. Төсвийн хөрөнгөөр засахыг хүлээвэл багагүй цаг алдах эрсдэлтэй?

-Тодорхой харьяалалтай эд хөрөнгө дээр СӨХ өөрөө санаачилга гаргаад засварлах боломжгүй.

Ялангуяа, авто зам гэдэг хороолол дунд байсан ч заавал Нийслэлийн авто замын хөгжлийн газар, замын цагдаагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр стандартынх нь дагуу засах ёстой байдаг. Хороолол дотор цөмөрчихсөн замыг СӨХ дур мэдэн засаж бөглөлөө гэхэд сүүлд осол гарах нөхцөл бүрдүүлсэн зэргээр эрсдэл үүсвэл яах уу.

Хэрэв засах бол мэргэжлийн байгууллагад нь хандаж зөвлөгөө авсны үндсэн дээр хийх боломжтой. Нөгөөтэйгүүр, иргэдээс зам засах мөнгө хураах нь хуулиар хориотой. Хуульд дундын өмчлөлөөс бусад зүйлд оршин суугчдаас хураасан мөнгийг зарцуулахыг хориглоно гэсэн заалт бий. Дундын өмчлөлд хороолол дундах зам орохгүй.

 -Ер нь СӨХ-ны үйл ажиллагаанд оршин суугчид шүүмжлэлтэй хандах нь түгээмэл. Иргэдээс авсан мөнгөөр юу хийгээд байна гэх хардлага ч их бий. Энэ тухайд тодруулахгүй юу?

-СӨХ бол иргэдийн нэгдлээс үүссэн олон нийтийн байгууллага. Тухайн байранд амьдарч байгаа иргэд нь өөрсдөө ажиллуулдаг хувийн байгууллага гэсэн үг.

Өөрийн гэсэн бие даасан хуультай. Хуулийн дагуу тухайн байранд амьдарч байгаа бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж, үүгээр ямар ажил хийх, хэдэн төгрөг хураалгах зэрэг шаардлагатай бүх асуудлаа хэлэлцдэг. Хоёрдугаарт, бүх гишүүдийн хурлаас сонгогдсон хяналтын зөвлөлд тухайн байрны оршин суугчид заавал байна гээд заачихсан. Тэд батлагдсан ажлаа хийж тайлангаа тавина.

Удирдах зөвлөл нь дундын өмчийн эд хөрөнгөө графикийн дагуу засаж байна уу гэх зэргээр хяналтаа тавиад явах ёстой. Тиймээс иргэд шүүмжлээд суух бус оролцоогоо хангах нь чухал.

Иргэд нь оролцоотой, идэвхтэй СӨХ сайн ажиллаад байдаг. Иргэд санаачилгатайгаар бүх гишүүдийн хуралдаа оролцож, өгч байгаа мөнгөн дээрээ хяналтаа тавьж, болохгүй бол СӨХ-оо шинэчлэн зохион байгуулах, даргаа солих бүрэн эрх нь хуулиар олгогдсон байдаг.

Улсын хэмжээнд байгаа 1300 гаруй СӨХ-ны 700 орчим нь манай дээд зөвлөлд бүртгэлтэй байдаг. Эдгээр СӨХ, оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байна. Бид ‘‘Ухаалаг СӨХ” аппликэйшн бэлдээд зарим СӨХ-оор туршилт хийхээр судалгаа аваад явж байна. Энэ жил коронавирустэй холбоотойгоор бүх гишүүдийн хурал хойшлогдсон тул энэ ажил түр хойшлоод байгаа.

Уг аппликэйшнийг айл бүрийн гар утсан дээр суулгаад өгчихнө. Ингээд иргэд өөрийн СӨХ-ныхоо бүх үйл ажиллагааг хянаад, тайлан тооцоог нь хараад явчихна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, СӨХ-оог шилэн болгохоор ажиллаж байна.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ХОРООЛОЛ, ХОТХОНУУДЫН ДУНДАХ ЗАМЫГ МАНАЙХ ХАРИУЦАХГҮЙ

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайхан:

-Хороолол, хотхон дундах авто зам эвдэрснээс болж оршин суугчдын ая тух алдагдаж, бухимдах шалтгаан болж байна. Энэ зун бороо хур элбэг байсан нь замын эвдрэлд ихээхэн нөлөөллөө. Үүнийг танай байгууллага хариуцаж засварлах үүрэгтэй юү?

-Ер нь хорооллын авто замууд янз бүр л дээ. Нийтийн эзэмшлийн зам талбай юу, эсвэл хувийн буюу тухайн аж ахуйн нэгжийн зам талбай юу гэдгээс хамаарна. Тухайлбал, сүүлд баригдаж байгаа хороолол, хотхонууд өөрсдийнхөө эзэмшлийн зам талбайд замаа барьж байгаа бол Нийслэлийн авто замын хөгжлийн газар үүнийг хариуцахгүй.

Тухайн компани замын арчлалт болон аюулгүй байдлаа хариуцдаг. Дээр үеийн орон сууцнууд буюу улс, нийслэлийн хөрөнгөөр барьсан авто замуудын арчлалтыг Нийслэлийн авто замын хөгжлийн газар хариуцдаг. Тэгэхээр ‘аль хотхоны ямар зам бэ гэдгээс хамаарч өөр байна.

Манайхаар тухайн ажил дээр хяналт тавиулна гэсэн ойлголт байдаг. Тухайн хорооллыг барьж буй компани өөрсдөө зургаа гаргаад хяналтаа тавиад гүйцэтгэсэн ажлыг бид хүлээж авах ойлголт байхгүй. Тэгэхээр зам арчлалтаа тухайн компани хариуцна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа 7 цаг 53 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 54 мин “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно 7 цаг 55 мин Бичил бизнесийг дэмжих 579 төсөлд 13.8 тэрбум төгрөгийн зээл олгов 7 цаг 56 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын тухай мэдээлэл хийв 7 цаг 58 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг танилцууллаа 8 цаг 3 мин Төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлагыг хэлэлцлээ 8 цаг 4 мин “Алтан бэрс” цомын төлөөх корпорацуудын шатрын анхдугаар тэмцээн эхэллээ 8 цаг 5 мин Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа 8 цаг 6 мин Улаанбаатар хотод тусгай замын автобусны /BRT/ шинэ шугам байгуулах төслийг эхлүүлнэ 8 цаг 9 мин Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг 11 цаг 11 мин Улс төрийн тогтолцоо ба ялзрал 11 цаг 18 мин “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... 11 цаг 33 мин ОУОХ-ны шинэ ерөнхийлөгч Ковентрийн тухай 5 баримт 11 цаг 55 мин Улаанбаатар метро төслийн стратегийн зөвлөхөөр Crossrail International ажиллаж байна 12 цаг 16 мин Монгол, БНСУ визийн асуудлаар хамтран ажиллаж, иргэдэд ээлтэй нөхцөл бүрдүүлнэ 12 цаг 17 мин Хөдөлмөрийн чадвар алдалтыг цахимаар шийдвэрлэх шинэ тогтолцоог хэрэгжүүлнэ 12 цаг 24 мин Парист болсон дээд хэмжээний уулзалтаар Украинтай холбоотой аюулгүй байдлын баталгаа, энхийн төлөвлөгөө хэлэлцлээ 12 цаг 27 мин Ази тивийн аваргад Монголын гурван эмэгтэй бөх хүрэл медаль хүртлээ 12 цаг 28 мин Австралид тавдугаар сарын 3-нд бүх нийтийн сонгууль болно 12 цаг 29 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог...
Top