x

Гялгар болон цаасан уут, даавуун торны үйлдвэрлэлтэй танилцлаа

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2018 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтоол баталсан. 

Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд нийлэг тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар өнөөдөр /2019.01.22/ орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутыг  ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж, орчныг бохирдуулах төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндөж байгаа асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг Өргөдлийн байнгын хороо хэлэлцээд 05 дугаар тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолоор Засгийн газарт аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, ахуйн хэрэглээний хуванцар савыг олон улсын ангиллын дагуу кодлох, зориулалтаар ялган бүртгэх, химийн бодис, түүний сав, баглаа боодлын бүртгэлийн тогтолцоог боловсронгуй болгож химийн бодисын хуванцар савыг дамжуулан худалдаалах, ахуйн зориулалтаар хэрэглэхийг хориглох, холбогдох хяналтыг сайжруулах,  хүнсний сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах лабораториудын чадавхийг сайжруулах, хорт бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж туршин нэвтрүүлэх, ундны ус, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг шингэн хүнс савлах савны дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалттай хуванцар савны үндэсний стандартыг боловсруулах, хавдар, өвчлөл үүсгэгч бодисыг шинжлэх аргачлалыг боловсруулж, савнаас хүнсэнд шилжих шилжилтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээний стандартыг боловсруулж  мөрдүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчийн хариуцлагыг тодорхой болгох Эко төлбөрийн тухай хуулийн төсөл боловсруулах, химийн бодис хадгалах зориулалттай хуванцар сав, нийлэг уутны хор хөнөөлийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг чиглэл өгсөн.

Харин Засгийн газраас баталсан 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн нийлэг уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглож байгаа юм байна.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат болон холбогдох яам, газрын дарга, удирдлагууд эхлээд даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэдэг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвд очив.

Төвийн захирал З.Болдсайхан “Манай гол захиалга төрийн байгууллагуудаас ирүүлдэг бичиг хэргийн дугтуй байдаг. Сард 100 мянган ширхэг дугтуйг ажилчид гар аргаар хийж байна. Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэх, үйлдвэрлэлийг автомат үйл ажиллагаанд шилжүүлж хүчин чадлаа сайжруулахын тулд төсөл, зээлд хамрагдахаар жил бүр хөөцөлддөг ч санхүүжилт авч чаддаггүй. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр сургалт үйлдвэрлэлийн төвийн хэмжээнд 200 хүнийг ажлын байраар хангах боломж байна. Одоогоор 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг” гэв.

Харин оёдолчин Б.Нансалмаа “Манай оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх болов уу гэж найдаж байна. 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг” гэлээ.

Дараа нь цаасан тор, хайрцаг  үйлдвэрлэдэг “Эко Пак Монгол” ХХК болон гялгар тор, уут, сав баглаа боодол үйлдвэрлэдэг “ОБ пластик” ХХК-д очлоо.

“ОБ пластик” ХХК  хүнсний зориулалттай буюу боов боорцог, талхны гялгар уут, супер  маркет, зах, дэлгүүрээр 100 төгрөгөөр худалддаг бариултай гялгар тор зэргийг үйлдвэрлэж байна.  

Үйлдвэрийн захирал Ж.Отгонбаяр “Төр засгийн шийдвэрийг дэмжиж 0,035 мм-ээс дээш зузаантай нийлэг уут, сав баглаа боодол үйлдвэрлэх технологийн боломж бидэнд байна. Гагцхүү энэ тохиолдолд үнэ нэмэгдэнэ” гэж байлаа.  

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 05 дугаар тогтоолд заасны дагуу дахин ашиглах зориулалттай хог хаягдлыг боловсруулж бүтээгдэхүүн бий болгох үйлдвэрлэлийг дэмжих зорилготой Эко төлбөрийн тухай хууль боловсруулж байгаа талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ ганц удаа ашигладаг гялгар уут сонгох уу, угааж цэвэрлээд дахин ашигладаг даавуун тор авах уу гэдэг сонголтыг ард иргэдэд үлдээж, байгаль орчин, эрүүл мэнддээ анхаарал тавих зохицуулалтыг төр хийх зайлшгүй шаардлагатай болсон хэмээв.

Түүнчлэн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хүнсний бүтээгдэхүүн хадгалах, тээвэрлэх зориулалтаар ашигладаг нийлэг уутыг эцсийн дамжлагад нь шаардлага хангасан ариутгал, халдваргүйжүүлэлтэд оруулдаг эсэх, хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэдэг эсэхэд тандалт, судалгааг эрчимжүүлэх талаар хэллээ.

Өргөдлийн байнгын хорооны 05 дугаар тогтоолд  химийн хорт бодисыг үлдэгдэлгүй устгах,  аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар тусгасан. Энэ ажлын хэрэгжилт ямар байгаа талаар  Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар гурван байршилд уг байгууламжийг барих санал оруулсан. Хурлаас Налайх дүүрэг, Төв аймаг, Багануур дүүрэг, Улаанбаатар хотын Цагаан давааны хогийн цэг зэрэг байршлуудыг суурьшлын бүс болон ундны усны эх  үүсвэр, салхин дээр байрласан зэрэг үндэслэлээр боломжгүй гэж үзсэн. Тиймээс эцсийн байдлаар дахин байршил судалж, тэргүүлэгчдийн хурлаар оруулан ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооны 05 дугаар тогтоол болон уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан Засгийн газрын 189 дүгээр тогтоол, дээрх тогтоолуудын хэрэгжилттэй холбогдуулан үйлдвэрлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 18 цаг 43 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 18 цаг 45 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 18 цаг 46 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 18 цаг 48 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 18 цаг 49 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 18 цаг 50 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 18 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 18 цаг 53 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Уржигдар 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Уржигдар 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Уржигдар 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Уржигдар 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Уржигдар 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Уржигдар 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Уржигдар 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Уржигдар 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Уржигдар 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Уржигдар 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Уржигдар 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top