Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 14-нд Туркменистан Улсын Гадаад хэргийн сайд Р.О.Мередовтой утсаар ярив.
Хоёр сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохирсон ажлууд эхнээсээ бодит хэрэгжилттэй байгааг онцолж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо гэж Гадаад харилцааны яам мэдээлэв.