x

“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентын талаарх иргэдийн ойлголтыг гүнзгийрүүлэх, оюутан залуусын оролцоог өргөжүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ.

20 хоног үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт дотоод, гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 оюутан хамрагдсан бөгөөд тэд парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна хууль тогтоох үйл явцад бодитоор оролцож, УИХ-ын гишүүд, ажлын хэсгүүдтэй хамтран ажиллажээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хөтөлбөрт оролцогчдод хандан, "Улс төрийн үйл ажиллагаа, төрийн ажил хоёрын ялгааг оюутнууд маань ойлгож, бодлого шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлдгийг биеэр мэдэрсэн байх гэж найдаж байна. Хамт ажилласан гишүүдтэйгээ үргэлж холбоотой байгаарай" хэмээн зөвлөсөн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн “Оюутнууд танилцах дадлагад хамрагдаад өнгөрөх биш, цаашдаа идэвхтэй оролцож, эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулаасай гэж хүсэж байна” гэж онцолсон бол, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва “Энэ удаагийн парламент “Гурван төгөлдөршил”-ийг баримталж, хүний эрхийг чухалчилж буй. Энэ хүрээнд парламентын үйл ажиллагааг олон нийтэд таниулахад оюутнуудын оролцоо чухал” хэмээн онцолжээ.

Оюутнуудын дадлага, туршлага

Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдаж, оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан байна. Түүнчлэн тэд парламентын Байнгын хороод, ажлын хэсгүүдийн үйл ажиллагаанд оролцож, өөрсдийн боловсруулсан зөвлөмжүүдийг өнөөдөр УИХ-ын Тамгын газрын удирдлагуудад хүлээлгэн өгчээ.

Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр:
"Монгол Улсынхаа хууль тогтоох байгууллагад дадлага хийх боломж олгосон УИХ-ын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархаж байна. Бид энэ хөтөлбөрийн анхдагчид. Дараагийн оюутнуудад илүү боломж нээхийн тулд хариуцлагатай байцгаая” гэж сэтгэгдлээ хуваалцсан бол,

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа:
"Өөрийн үеийн хамгийн идэвхтэй 99 оюутантай хамт байлаа. Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар хөтөлбөрт оролцсон оюутнуудад батламж гардуулж, цаашдын ажил, амьдралд нь амжилт хүссэн байна.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Монгол улсын иргэн бүр интэрнейдэд орж чадахгүй нь ойлгомжтой гэтэл УИХ аас гарч байгаа Хууль , тогтоол гм ийг хаанаас олж үзэж танилцах вэ???Хэрэгжүүлэх хүндээ хүрэхгүй болохоор хэрэгжихгүй байх нь ч аргагүй юм даа !!!
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 9 цаг 14 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 9 цаг 16 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 17 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 9 цаг 19 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 9 цаг 20 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 9 цаг 21 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 9 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 9 цаг 24 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Өчигдөр 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Өчигдөр 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Өчигдөр 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Өчигдөр 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Өчигдөр 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Өчигдөр 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top