Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш эх орондоо бүр мөсөн нутаг буцахтай холбогдуулан энэ сарын 12-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг түүнийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр орны дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буйг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болж, харилцааны түвшинг шат ахиулан Стратегийн түншлэл тогтоосон гэдгийг тэмдэглэв.
Түүнчлэн тэрбээр Элчин сайд Зафер Атешийн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр болон Монгол, Турк ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, түүнийг “Алтан гэрэгэ” шагналаар шагнаж, цаашдын ажил, үйл хэрэгт нь амжилт хүсэв.