Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан, "Хангай констракшн" компанийн захирал С.Гал-Эрдэнэ цагдаагийн алба хаагчид хахууль өгсөн хэргээр шүүхээс ял сонслоо.
Хэргийг шалгасан явц:
- 2023 оны 6-р сард С.Гал-Эрдэнэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст зөрчлийн хэрэг нээсэн.
- Уг хэргийг мөрдөн шалгаж байсан байцаагч О.Жамъяансүрэн найзын харилцаатай байсан С.Гал-Эрдэнэд давуу байдал олгон, хэргийг шийдвэрлэхгүй удаашруулсан.
- 2023 оны 7-р сард С.Гал-Эрдэнэ О.Жамъяансүрэнгийн охины данс руу 2 удаа тус бүр 1 сая төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон.
- О.Жамъяансүрэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол С.Гал-Эрдэнэ морины бай шагналын хишиг хүртээсэн, зээл өгсөн гэж мэдүүлсэн.
Шүүхийн шийдвэр:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
📌 С.Гал-Эрдэнэ – Хахууль өгсөн
📌 О.Жамъяансүрэн – Хахууль авсан
✔ Нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 4 жилээр хасах
✔ Нээлттэй хорих байгууллагад 2 жилийн хорих ял оноох
✔ Хахуулийн 2 сая төгрөгийг улсын орлого болгох
Эх сурвалж: Шүүхийн шийдвэр
Сэтгэгдэл (1)