x

Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна

ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж, томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд байгааг мэдээллээ. Мөн менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг зөвлөв.

Томуугийн тархалт нэмэгдэж байна

ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул мэдээлэхдээ, "2025 оны 6 дугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын дүнгээр, шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 60.9 хувьд амьсгалын замын зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Энэ нь өмнөх долоо хоногоос 18.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй" гэж дурдлаа.

Эдгээр эмгэг төрүүлэгчдийн дотор реновирус, амьсгалын замын синцитиал вирус тус бүр 3.2 хувийг эзэлж байгаа нь анхаарах шаардлагатай үзүүлэлт гэж мэргэжилтнүүд онцлов.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэхдээ, "Томуу, томуу төст өвчний тархалт 10 мянган хүн тутамд 56.8 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн" гэлээ. Одоогоор 17 аймагт томуугийн алаг цоог дэгдэлттэй, дөрвөн аймагт халдвар идэвхтэй байдалтай байгаа тул ХӨСҮТ-өөс тухайн аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлжээ.

Менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна

Менингококкт халдварын хувьд 2007, 2013, 2019 онд дэгдэлт байдлаар бүртгэгдэж байсан бөгөөд ихэвчлэн 1-5 дугаар сард тархах хандлагатай гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гурав болон тавдугаар сард хамгийн их халдвар бүртгэгдсэн тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Ирэх өдрүүдэд Цагаан сарын баяр болохтой холбогдуулан худалдааны төвүүд, олон нийтийн газруудад халдварын эрсдэл нэмэгдэх магадлалтай тул дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгөв:

  • Битүү орчинд амны хаалт зүүх
  • Хоолойгоо давсны уусмалаар тогтмол зайлах
  • Гараа тогтмол угааж, ариун цэврийг чанд сахих
  • Хүн ихтэй газраар үйлчлүүлэхээс зайлсхийх
  • Дархлаагаа дэмжих, зөв хооллох
  • Хувцсаа тохируулан өмсөж, дулаан хувцаслах

Эмнэлгийн байгууллагуудын зөвлөмж

Эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс албан байгууллага, айл өрх бүрт хоёр цаг тутамд агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх шаардлагатайг онцлов. Мөн томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө эмчлэхээс зайлсхийж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөсөн юм.

Цаашид өвчлөлийн тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх нь чухал байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.188.253)
    Олон жил ханиад , томуугийн чанаргүй вакцин өндөр үнээр авчран мөнгө угааж баяжсан ЭМЯ ныхан одоо цадсан баймаар даа!!! Эмийн сонсголын үр дүн эмийг жороор олгодог болов!!!
    2025 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 8 цаг 58 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 9 цаг 0 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 1 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 9 цаг 2 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 9 цаг 3 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 9 цаг 5 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 9 цаг 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 9 цаг 8 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Өчигдөр 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Өчигдөр 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Өчигдөр 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Өчигдөр 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Өчигдөр 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Өчигдөр 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top