x

Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир!

За нэг зүйлийг ёстой бодоод2 ойлгодоггүй ээ.

Угаасаа, хаа очиж үсэрсэн шүлс болгоны араас үг зөөгөөд байдаггүй сул талтай л даа.

Ажаад байхад өнгөрсөн хэд хоногт, тодруулбал Ч.Лодойсамбуу гишүүний Ерөнхий сайдыг огцруулах мэдэгдлээс хойш манай хэвлэлийнхнээс нэг нь ч Ерөнхий сайд дээрээ очоод "Угаартаж амиа алдсан нэг гэр бүлийн 6 хүний амь насны төлөө хэн хариуцлага хүлээх вэ? Та үүний төлөө хариуцлага хүлээж чадах уу?" гэдэг ганц асуултыг тавьсангүй. Ядаж хотын даргынхаа аманд ч ганц удаа мик тулгасангүй.

Тэгсэн хэрнээ АН-ын дарга дээр очоод "Ерөнхий сайдыг огцруулах шаардлагын талаар та юу бодож байна?" гэж асуусан байх юм. Тэгээд "Гантөмөр тэгж, ингэж..." гээд бөөн соошлаар нэг шуугиан, ширээ дүүрэн яриа хөөрөө. Тэрэндээ бүр ямар аймаар мэргэжлийн юм бэ.

Ингэхэд хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид нь өөрсдөө юу бодож явдаг юм? Ерөнхий сайд огцрох ёстой, үгүй талаар Гантөмөр бодох ёстой юу, эсвэл өөрсдийгөө "4 дэх засаглал" энэ тэр гэж овойж, оцойдог хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө бодох, дүгнэх, үнэлж цэгнэх ёстой юу?

Тэд яг хэдийд үгээ хэлж, үзгээ хатгах ёстой вэ? Хэзээнээсээ Засгийн газрын насыг уртасгах нь хэвлэл, сэтгүүлчдийн ажил, үүрэг болчихсон юм? Энэ 1-р асуудал.

2-рт, Ч.Лодойсамбуу гишүүний хийсэн мэдэгдэл ямар хуульд харшилж, хэний эрх ашгийг хөндсөн бэ? УИХ-ын гишүүн гэдэг нэгдүгээрт ард түмний төлөөлөл, 2-рт улс төрийн намын төлөөлөл. Тиймээс эхлээд ард иргэдийн буюу нийтийн эрх ашгийг чухалчлах үүрэгтэй. Тэр утгаараа ажил хариуцаж буй албан тушаалтнаас хариуцлага нэхэх нь зүй. Тэр нь Ерөнхий сайд, хотын дарга, эсвэл түлш үйлдвэрлэгч байна уу, хамаагүй. Мэддэг нь мэддэгээ, мэдэхгүй нь мэдэхгүйгээ хэлээд хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Атал манай Ерөнхий сайд ямар хариулт өгсөн, ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Ямар ч биш. Зүгээр л сурсан зангаараа хөшигний араар ороод, хойд хаалгаар гараад зугтчихсан. Сураг сонсохнээ Хятад улсад өвлийн наадам үзэж яваа гэнэ. Паа, бүр араас нь "аймаар том эдийн засгийн асуудал шийдэх гэж яваа" гэдэг зөвтгөл, унжуургатай.

Явахдаа зүгээр ч нэг явсангүй. Огцруулах шаардлага тавьсан АН-ын гишүүнийг "MCS-ийн гар хөл, төмөр замын гэрээг зогсоохын тулд Засгийн газрыг хорлож, гацааж байна" гэдэг пропаганда зохиогоод, намынхаа "Дондогмаа"-нуудыг түлхүүрдчихээд явж. Манай голоор нэг найр, ширээ дүүрэн яриа хөөрөө...

Ингээд нөгөө Ерөнхий сайдад хариуцлага тооцуулах асуудал маань Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу 2-ыг яллах яллагаа болж хувирав. Намынх нь гишүүд хүртэл тэр шургуунд нь орчихсон, нөгөө 2-ынхоо хормойд нь гал тавиад, тос нэмээд... Л.Оюун-Эрдэнэ гэж Ерөнхий сайд байдгийг бүр ор тас мартчихсан. Нөгөө амиа алдсан нэг гэр бүлийн 6 хүний асуудал бүр "дашийн шог"... Хохирогчдыг "Архины хамааралтай, хулгайн хэрэгтэй" энэ тэр гэж гүтгэсэн, хувийн эмзэг мэдээллийг задруулсан цагдаагийн байгууллага, алба хаагчдын асуудал ч "хум пад суухай"...

Ингэхэд Засгын газар, гүйцэтгэх чиг үүргийн өмнөөс хариуцлага хүлээдэг хүн нь яг хэн бэ, хуулиараа? Ерөнхий сайд, кабинетын тэргүүн үү? Эсвэл хатавчинд суугаа цөөнхийн намын дарга уу?

Л.Оюун-Эрдэнийн хариулж чадахгүй байгаа, хариулахаас зугтсан бүх асуултад яагаад заавал Л.Гантөмөр хариулах, өмнөөс нь эрүү шүүлт тулгуулах ёстой гэж.

МАН дарга АН-ыг Засгийн газарт урихдаа тов тодорхой хэлсэн нэг үг бий. Эдийн засгийн бодлогыг барууны нам учраас АН-д хариуцууллаа, нийгмийн бодлогоо зүүний нам учраас МАНай нам барьж авлаа гэж. Тэгээд утаагүй түлш, агаарын бохирдол, нийгмийн эрүүл мэнд, боловсрол гэх мэт бүх асуудал МАН-ын сайд нар, хотын даргын эрхлэх асуудлын хүрээнд үлдсэн. Энэ утгаар нь Лодойсамбуу гишүүн ч гэсэн МАН-ын дарга, Ерөнхий сайдад хандсан байх. Сүүлийн 8-9 жил эрх барьсан, утааг 50 хувиар, 80 хувиар буурууллаа гэж рекламдаж байсан МАН-д, МАН-ын даргад хандах нь ч зөв.

Тэгсэн чинь юу гэнэ вэ? Төмөр замын бүтээн байгуулалтыг хорлох гээд гэнэ үү? Тэрний төлөө зүв зүгээр байсан нэг гэр бүлийн 6 хүн сайн дураараа амиа хорлосон байх уу? Эсвэл MCS гэдэг 3 үсэгтэй компанийн захиалгаар АН-ын нэг гишүүн очоод зууханд нь "хор" хийчихсэн хэрэг үү?

Дахиад хэлье, угаартаж амиа алдсан гэр бүлийн асуудал нэг тусдаа хэрэг. Хүний амьд явах эрхийн, нийгмийн эрүүл мэндийн асуудал. Нэгдүгээрт энэ хэргийг шийдье. Ерөнхий сайд нь хариуцлага хүлээхгүй гэж байгаа бол хариуцлага хүлээх ёстой эзнийг нь гаргаад ир.

Хоёрдугаарт, MCS гэдэг компани үнэхээр Монгол Улсад аймаар ашиг өгөх гээд байгаа төмөр замын бүтээн байгуулалтыг хорлох гээд (яг Х.Баттулга шиг) мөнгө төгрөг төлөөд, хууль тогтоогчийг худалдаж аваад төрийг бусниулаад байгаа бол түүнийг нь баримт нотолгоотой нь гаргаж тавь. Ард иргэдээрээ ингэж доог тохуу хийдгээ л больчих.

Гуравдугаарт, манай хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид ч гэсэн жаахан тархитай, жудагтай бай. Лодой дүүгийн хэлдгээр "хэрсүү бай". Ямарваа асуудлыг тухайн тойрогт нь багтааж хар, судал. Нэг асуудлыг нөгөөгөөр цохиж унагаад, захын дуракын үгний үзүүрээр зарагдаад явдгаа больчих. Ядаж анх ямар хэрэг мандсан, мандаасан, тэр нь хаана үлдэж, та өөрөө хаа хүртэл хадуурсан бэ гэдгээ эргээд нэг хар!!!

Bulgaa Bulganzaya /нүүр номоос/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орон нутгийн төсвийн зарцуулалтын мониторингийн дүнг хэлэлцүүлэв 9 цаг 23 мин TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа 9 цаг 25 мин НҮБ: Газын зурвасыг сэргээн босгоход 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 26 мин Сурах бичгийн шинэчлэлтэй холбоотой мэдээллийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцуулав 9 цаг 28 мин Өмнөд Солонгосын эмэгтэй кёрлингийн баг Азийн өвлийн наадмаас алтан медаль хүртэв 9 цаг 29 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хэлэлцээрийг байгууллаа 9 цаг 30 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзав 9 цаг 32 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Туркменистаны Гадаад хэргийн сайдтай утсаар ярив 9 цаг 33 мин “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Өчигдөр 16 цаг 29 мин Оросын батлан хамгаалахын төсөв өссөнтэй зэрэгцэн Европын орнууд ч зардлаа нэмэгдүүлэв Өчигдөр 16 цаг 27 мин Трамп, Путин нар утсаар ярилцаж, Украины дайныг зогсоох хэлэлцээ эхлүүлэхээр тохиров Өчигдөр 16 цаг 26 мин 2025 онд 21.4 сая толгой малыг вакцинжуулахаар төлөвлөжээ Өчигдөр 16 цаг 24 мин Халх Нөмрөгийн Буриад хошуу, Цагаан-Овоо сумын ойд зориулсан бөхийн барилдаан болно Өчигдөр 16 цаг 21 мин Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Туркийн Элчин сайдтай уулзав Өчигдөр 16 цаг 18 мин Ираны Ерөнхийлөгч: "Цөмийн байгууламжуудыг сүйтгэвэл бид дахин олон барина" Өчигдөр 16 цаг 12 мин Томуу, томуу төст өвчний тархалт өсөж, менингококкт халдварын эрсдэл нэмэгдэж байна Өчигдөр 16 цаг 11 мин Монголын морин спорт, уяачдын холбоо 2024 оны өндөр чансаатай уяачид, уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгүүдийг шалгарууллаа Өчигдөр 16 цаг 09 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ Өчигдөр 12 цаг 24 мин Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй Өчигдөр 12 цаг 12 мин Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хүнээ олоод ир! Өчигдөр 12 цаг 01 мин
iИх уншсан
Х.Баттулгыг ингэж туйлуулаад байвал АН-д юун ялалт, ирээдүй ... Д.Рэгдэл: Угаартаж нас барсан нь түлшнээс биш, зуухнаас шалт... АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID ... Хойд Солонгосын цэрэг Оросын Курск мужид байсаар байна М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь э... Р.Амаржаргал: Том зорилгоо 30 жилээр тодорхойлоход Л.Оюун-Эр... Бурханд халдаж, бугийг нүцэглэгч Ж.Дэлгэрсайхан: Том компаниудаа улам томруулах, жижгүүд нь б... Ерөнхий сайд хариуцлага хүлээхгүй гэвэл хариуцлага хүлээх хү... Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал... Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс тө... ТРАМП гаалийн татварт дуртай Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв Зеленський: "Украины оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээ х... “Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт орлоо Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан С.Гал-Эрдэнийн хахууль ... Хөвсгөлд 10 мегаваттын нарны цахилгаан станц ашиглалтад орло... Дэжон хотын бага сургуулийн багш сурагч охины аминд хүрсэн х... Голомт банк SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугац... АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Украиныг зорихоор төлөвлөж...
Top