Азийн өвлийн наадмын эмэгтэйчүүдийн кёрлингийн тэмцээнд Өмнөд Солонгосын баг талбайн эзэн Хятадын багийг хожин алтан медаль хүртлээ.
Гим Юн Жигээр ахлуулсан Өмнөд Солонгосын баг Харбин хотын Харбин Пинфан дүүргийн кёрлингийн хүрээлэнд Хятадын багийг 7:2 харьцаагаар буулган авснаар нэг ч хожигдолгүйгээр тэмцээнээ өндөрлүүлжээ. Ийнхүү тэд 2007 оноос хойш анх удаа эмэгтэйчүүдийн кёрлингийн төрлөөс алтан медаль эх орондоо авчрав.
Тус баг тойргийн найман тоглолтод бүгдэд нь хожиж, хагас шигшээд Казахстаны багийг 10:2 харьцаагаар ялжээ. Өмнө нь эрэгтэйчүүдийн болон холимог төрөлд мөнгөн медаль хүртсэн өмнөд солонгосчууд Харбины кёрлингийн тэмцээнээс нийт гурван медаль хүртсэн байна.
Өмнөд Солонгосын баг энэ удаагийн Азийн өвлийн наадмаас нийт 16 алтан медаль хүртэж, 2017 онд Японы Саппоро хотод болсон наадмаас түүхэндээ хамгийн олон медаль хүртсэн амжилтаа давтлаа.
Эх сурвалж: Xinhua