Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр хоёр асуудлаар мэдээлэл хийсний нэг нь сурах бичгийн шинэчлэл байлаа.
Тэрбээр Боловсролын яам болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 1, 2 дугаар ангийн хичээлийн ерөнхий хөтөлбөрийг боловсруулж, сурах бичгийн тохирцыг тааруулж байгааг онцлов.
Бага ангийн шинэ хөтөлбөр
- Есөн төрлийн хичээлтэй болно.
- Хоёрдугаар ангиас унших бичиг нэмэгдэнэ.
- Гуравдугаар ангиас англи хэлний хичээл орно.
- Компьютерын ухаан гэх шинэ хичээл нэмэгдэнэ.
Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
- Бага ангийн хичээлийн төрлийг цөөлсөн шиг дунд, ахлах ангид ч мөн цөөлөх чиглэл баримталж байна.
- Дэлхийн дундажтай харьцуулахад манай улсын хичээлийн төрөл өндөр биш тул хими, физик, биологи, математик зэрэг үндсэн хичээлүүд зайлшгүй орно.
- 6-9, 10-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэх суурь судалгааны ажил энэ жилээс эхэлнэ.
Сурах бичгийн агуулга, зураглалын өөрчлөлт
- Нэгдүгээр ангийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байх бөгөөд мэргэжлийн зураачдаар зургаа зуруулж, зохиогчийн эрхтэй, үндэсний хэв шинжтэй зураг ашиглана.
- Хүүхдийг мэдээллээр дарахаас илүү ажиглах, сурах арга барилд анхаарна.
- Минутанд олон үг уншихаас илүү ойлгож унших чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам