TikTok аппликейшн пүрэв гарагт АНУ дахь Apple-ийн "App Store", Google-ийн "Play Store"-т дахин байршжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok-ийг хориглох шийдвэрийн хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хэдэн долоо хоногийн дараа энэ өөрчлөлт гарсан байна.
TikTok-ийг хориглох шийдвэр ба хойшлуулалт
Өмнөх Жо Байдены засаг захиргаа Хятадын ByteDance компанид хандаж, Америк дахь TikTok-ийн үйл ажиллагааг хариуцах шинэ эзэмшигч олох шаардлага тавьсан бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд 2024 оны нэгдүгээр сарын 19-нд платформыг хориглохоор шийдвэрлэжээ.
Харин Дональд Трамп нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа TikTok-ийн хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Үүний улмаас АНУ дахь апп худалдааны платформууд TikTok-ийг хэрэглэгчдэд хүргэснийхээ төлөө торгууль хүлээхгүй болжээ.
TikTok-ийн ирээдүй тодорхойгүй хэвээр
Пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп хоригийг дахин хойшлуулж магадгүй хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр: "Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая" гэжээ. Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулсан атлаа “90 хоног” гэж хэлсэн нь тодорхойгүй байна.
Sensor Tower фирмийн мэдээлснээр, 2023 онд Америкийн хэрэглэгчид TikTok-ийг 52 сая гаруй удаа татаж авсан бөгөөд энэ үзүүлэлтээр хамгийн олон татагдсан апп-уудын хоёрдугаарт бичигджээ.
Эх сурвалж: Reuters